Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв

ЭРХЭМ  ЗОРИЛГО

Батлан хамгаалах салбарын  хэрэгцээ  шаардлагад нийцсэн,  даргалах болон  гүйцэтгэх албан тушаалын  ахлагчийн бүрэлдэхүүнийг чанартай бэлтгэх

ЗОРИЛТ

Зэвсэгт хүчний даргалах ахлагчийн бүрэлдэхүүний сургалт болон цэргийн мэргэжил олгох сургалтын  хөтөлбөрийг боловсруулахдаа суралцагчдын заавал эзэмшсэн байх мэдлэг, ур чадварын жагсаалтад үндэслэн, хэрэгжилтийг хангасан байх, үнэлгээг бодит, шударга зарчимд тулгуурлах, суралцагчдын бие даан суралцах орчин  нөхцлийг бүрдүүлэх

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Монгол Улсын Зэвсэгт Хүчний даргалах болон гүйцэтгэх албан тушаалын ахлагчийг мэргэшүүлэх сургалтад хамруулан, тасралтгүйгээр бэлтгэх

ҮБХИС-ийн элсэлтийн журмыг хангасан элсэгчийг цэргийн мэргэжил олгох  хөтөлбөрүүдэд хамруулан, сургалтыг төлөвлөн зохион байгуулах

ТҮҮХЭН ЗАМНАЛ

Төрийн цэргийн шинэчлэлийн бодлогын хүрээнд 1993.05.31-ний өдөр Батлан хамгаалах сайдын “Ахлагч нарыг бэлтгэх зарим арга хэмжээний тухай” 208 дугаар тушаалд “Монголын ардын цэрэгт мэргэжлийн ахлагч нарыг сургаж бэлтгэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэх үүрэг бүхий “Ахлагч бэлтгэх төв”-ийг 1993-1994 оны хичээлийн жилээс эхлэн ”Цэргийн их сургуулийн харъяанд мэргэжлийн тэнхимүүдийг түшиглэн хичээллүүлэх” шийдвэрийн дагуу Ахлагч бэлтгэх төвийг байгуулсан.

2006 оноос эхлэн Зэвсэгт хүчний шинэчлэлийн хүрээнд тус төвийг “Ахлагчийн сургууль” болгон өнөөдрийг хүртэл сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж, 2015 оноос тус сургуулийн бүтцэд мэргэшүүлэх сургалтын тэнхимийг үүсгэн байгуулж даргалах ахлагчийн сургалтыг зохион байгуулж  явуулаж байна .   Мөн 2017 онд Батлан хамгаалах их сургууль Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон өргөжёнөөр Ахлагчийн сургуулын бүтцэд Мэргэжил олгох сургалтын тэнхимийг шинээр үүсгэн байгуулж   Цэргийн мэргэжил олгох сургалтыг шинэ агуулгаар одоог хүртэл тасралтгүй зохион байгуулж байна.

ОДООГИЙН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

2017 оны Батлан хамгаалахын сайдын …. тушаалаар ҮБХИС шинэ бүтэц орон тоонд шилжсэнээр  Ахлагчийн сургууль нь даргалах ахлагчийн мэргэшүүлэх сургалтууд болон цэргийн мэргэжлийн боловсрол олгох сургалтуудыг зохион байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна.