АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ ТӨВ

 Эрхэм зорилго:

“Аюулгүй байдлын үндэс, олон улсын харилцаа, хууль эрх зүй, энхийг дэмжих ажиллагааны  онолын мэдлэг, чадвар, дадлага олгох”

 

Үйл ажиллагааны үндсэн чиглэл

  • Аюулгүй байдал, олон улсын харилцаа, энхийг дэмжих ажиллагааны сургалт зохион байгуулж явуулах;
  • НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаа болон олон улсын цэргийн ажиллагаанд оролцох офицеруудад онолын мэдлэг, дадлага олгох;
  • Олон улсын хамтарсан сургалт, семинар зохион байгуулж явуулах;

 

Мэргэшүүлэх сургалтаар:

  • Аюулгүй байдлын дамжаанд– албан тушаалын эрх, үүргийн дагуу аюулгүй байдлын талаар үнэлгээ, дүн шинжилгээ хийх, зөвлөмж боловсруулах, батлан хамгаалах хууль, тогтоомж, бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийг зохион байгуулах мэдлэг, чадвар олгоно.

 

2019-2020 оны хичээлийн жилд тус академид суралцуулах тухай Батлан хамгаалахын сайдын 2019 оны Б/59 тушаалаар Зэвсэгт хүчин болон Хил хамгаалах Ерөнхий газрын харъяа анги, байгууллагаас нийт 24 офицерыг суралцуулахаар бэлтгэл ажлыг бүрэн ханган ажиллаж байна.