Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн

Эрхэм зорилго

Цэргийн шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаа явуулж, шинжлэх ухаан технологийн төсөл болон захиалгат судалгааны ажил гүйцэтгэж, БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй, санал, зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэх.

Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл:

  • Дэлхийн болон бүс нутаг, улс орны аюулгүй байдлын орчны төлөв, хөгжлийн хандлагад судалгаа явуулах;
  • Батлан хамгаалах бодлого, түүний хэрэгжилтийн явц, үр дүнд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээний ажил явуулах;
  • Цэргийн урлагийн онол, хөгжлийн чиг хандлага, Зэвсэгт хүчний байгуулалтын үндсэн асуудлуудыг судалж, үндэсний цэргийн урлагийг хөгжүүлэх;
  • Зэвсэглэл, техник, материал хэрэгслийн талаарх харьцуулсан судалгаа хийж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг судалж, инновацийг хөгжүүлэх;
  • Монголын төр, цэргийн түүх, батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны түүхэн уламжлалыг судлах.

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

  • МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1979.05.29-ний өдрийн “Батлан хамгаалах хүчийг бэхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 13 тоот тогтоолоор “оператив, байлдааны болон улс төрийн бэлтгэлийн тэргүүн туршлагыг нэгтгэн дүгнэж нэвтрүүлэх, цэргийн түүх судлах зорилгоор БХЯ-ны цэргийн түүхийн болон Ардын Армийн Жанжин Штабын цэргийн эрдэм шинжилгээний тасгийг нэгтгэн “Цэргийн эрдэм шинжилгээний институт”-ыг байгуулсан.
  • Тус хүрээлэн энэ хугацаанд 6 удаа бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орсон байна. 1990 оноос Цэргийн түүхийн хүрээлэн, 1991 оноос Цэргийн Их Сургуулийн эрдэм шинжилгээний хүрээлэн, 1993 оноос БХЯ-ны Эрдэм шинжилгээний хүрээлэн, 1996 оноос ЦИС-ийн Цэргийн эрдэм шинжилгээний хүрээлэн, 1999 оноос Батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн болон зохион байгуулагдсан.
  • Батлан хамгаалахын сайдын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/177 дугаар тушаалаар  тус хүрээлэн нь Аюулгүй байдал, батлан хамгаалах судлалын төв, Батлан хамгаалахын дүн шинжилгээний төв, Цэргийн урлаг судлалын төв, Байлдааны зэвсэглэл, техник, технологи судлал, инновацийн төв, Цэргийн түүх судлалын төв бүхий шинэ бүтэц, зохион байгуулалтад шилжин ажиллаж байна.

ТҮҮХЭН ЗАМНАЛ

БҮТЭЦ

Төвийн эрхэм зорилго
Дэлхийн болон бүс нутаг, улс орны аюулгүй байдлын орчны төлөв, хөгжлийн хандлагад судалгаа явуулах.
Үйл ажиллагааны зорилго:
Дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлын орчны төлөв, хөгжлийн хандлага болон батлан хамгаалах тогтолцоо, бодлого, үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд судалгаа явуулж, шинжлэх ухааны үндэслэлтэй санал, зөвлөмж боловсруулахад оршино.

Үйл ажиллагааны гол зорилт:
• Аюул занал, олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын тогтолцоо, хувьсал өөрчлөлтөд задлан шинжилгээ хийж, цаашдын чиг хандлагад судалгаа явуулах;
• Хөрш орнууд болон Өрнө, Дорны нөлөө бүхий улс орнуудаас Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдлын талаар баримталж байгаа бодлого, тэдгээртэй тогтоосон цэргийн харилцаа, хамтын ажиллагаанд дүн шинжилгээ хийж, тулгамдсан асуудлаар цаг үеэ олсон мэдээлэл боловсруулах;
• Батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны тулгуур үндэс болох орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бүрдүүлэх, дайчилгааны тогтолцоог бэхжүүлэх асуудлаар суурь болон хэрэглээний судалгаа явуулах;
• Батлан хамгаалах бодлогын улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүйн чиглэлээр судалгаа явуулах

Төвийн эрхэм зорилго:
Цэргийн урлагийн онол, хөгжлийн чиг хандлага, Зэвсэгт хүчний байгуулалтын үндсэн асуудлуудыг судалж, үндэсний цэргийн урлагийг хөгжүүлэх.
Үйл ажиллагааны зорилго:

Цэргийн урлагийн онол, хөгжлийн чиг хандлагыг судалж, үндэсний цэргийн урлагийг хөгжүүлэх, Зэвсэгт хүчний байгуулалтыг төгөлдөржүүлэхэд чиглэсэн суурь судалгаа явуулж, онол, аргазүйн үндэслэлтэй санал, зөвлөмж боловсруулах.
Үйл ажиллагааны гол зорилт:
• Цэргийн урлагийн онол, хөгжлийн чиг хандлагыг судалж, үндэсний цэргийн урлагийг хөгжүүлэх онол, арга зүйг боловсруулах;
• Зэвсэгт хүчний байгуулалтыг төгөлдөржүүлэх онол, арга зүйн судалгаа явуулж, санал, зөвлөмж боловсруулах;
• Цэргийн удирдлага, Зэвсэгт хүчний бэлэн байдлыг дээшлүүлэх сургалтын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн онол, практикийн судалгаа явуулах;
• Энхийг дэмжих ажиллагааны туршлага, сургамжид судалгаа явуулах.

Төвийн эрхэм зорилго:
Зэвсэглэл, техник, материал хэрэгслийн талаарх харьцуулсан судалгаа хийж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг судалж, инновацийг хөгжүүлэх.
Үйл ажиллагааны зорилго:
Гадаад орнуудын зэвсэгт тэмцлийн хэрэгслийн харьцуулалт, Зэвсэгт хүчний зэвсэглэл, техник, хэрэгслийг зохион бүтээх, үйлдвэрлэх, сайжруулах, технологи нутагшуулах талаар судалгаа, туршилт явуулж, инновацийг хөгжүүлэх.
Үйл ажиллагааны гол зорилт:
• Гадаад орнуудын зэвсэглэл, техник, технологид харьцуулсан судалгаа хийж, мэдээллийн нэгдсэн сан байгуулах;
• Зэвсэгт хүчний зэвсэглэл, техник, материал хэрэгслийн чанар байдлыг судалж, сэргээн сайжруулах санал зөвлөмж боловсруулах;
• Зэвсэгт хүчинд инноваци, өндөр технологийг нэвтрүүлэх судалгаа явуулах;
• Зэвсэглэл, техник зохион бүтээх, үйлдвэрлэх талаар судалгаа явуулж, батлан хамгаалах аж үйлдвэрийг хөгжүүлэх санал боловсруулах.

Эрхэм зорилго
Батлан хамгаалах бодлого, түүний хэрэгжилтийн явц, үр дүнд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээний ажил явуулах.
Үйл ажиллагааны зорилго:
Батлан хамгаалах бодлого, түүний хэрэгжилтийн явц, үр дүнд шинжлэх ухааны үндэслэлтэй дүн шинжилгээ хийж, бодлогын болон үйл ажиллагааны санал, зөвлөмж боловсруулах.
Үйл ажиллагааны гол зорилт:
• Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх;
• Батлан хамгаалах бодлогын хэрэгжилтийн явц, үр дүнд шинжилгээ хийх;
• Судалгаа шинжилгээний үр дүнд тулгуурлан бодлогын болон үйл ажиллагааны санал, зөвлөмж боловсруулах.

Эрхэм зорилго:
Монголын төр, цэргийн түүх, батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны түүхэн уламжлалыг судлах.
Үйл ажиллагааны зорилго:
Монголын төр, цэргийн түүх, батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны түүхэн уламжлалыг судалж, тэдгээрийг нийтэд дэлгэрүүлэх, сурталчлах, иргэдийг цэрэг-эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ цэргийн урлагийн түүхийг судалж, шинжлэх.
Үйл ажиллагааны гол зорилт:
• Цэргийн урлагийн болон Монголын төр, цэргийн түүхийн суурь болон хэрэглээний судалгааг хөгжүүлэх;
• Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны түүхэн уламжлалыг судлах;
• Судалгааны үр дүнг олон нийтэд болон гадаад орнуудад сурталчлах;
• Иргэд, цэргийн алба хаагчдыг цэрэг-эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.