ЗОРИЛГО: Батлан хамгаалах салбарт шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, дэвшилтэт технологийг нутагшуулах чиглэлээр суурь болон хэрэглээнд чиглэсэн судалгаа, туршилт явуулах, инновацын бүтээгдэхүүн бий болгох, сургалт-судалгааны нэгдлийг хангах орчинг бүрдүүлэхэд оршино.

ЗОРИЛТ:

-Судалгаа туршилтын эрэлт, хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах;

-Судалгаа, туршилт явуулах  орчин, нөхцөл, боломжийг бүрдүүлэх;

-Сургалт-судалгаа-дадлагын нэгдлийг хангах орчин, нөхцөлийг дээшлүүлэх.

ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ:

-Судалгаа, туршилтын орчин бүрдүүлэх чиглэлээрх Монгол Улсын хууль тогтоомж, төрөөс баримталж буй бодлогыг батлан хамгаалах салбарт шинжлэх ухаан, технологийн талаар баримталж буй бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх;

-ҮБХИС-ийн судалгаа, туршилтын орчин бүрдүүлэх, хөгжүүлэх, бодлого боловсруулахад оролцох;

-Салбар дундын судалгааны лабораторийн үндэслэл, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, лабораторийг байгуулах;

-Суурь болон хэрэглээнд чиглэсэн судалгаа, зохион бүтээх туршилтын орчин нөхцөлийг бүрдүүлэх;

-Өндөр түвшний судалгаа, туршилт явуулах орчин, нөхцөл, боломжийг бүрдүүлэх;

-Лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах, засвар үйлчилгээ хийх;

-Сургалт-судалгаа-дадлагын нэгдлийг хангах орчин бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх;

-Судалгаа, туршилтын үйл ажиллагаанд оролцогсдод лабораторийн багаж, тоног төхөөрөмжийн чиглэлээр сургалт зохион байгуулах;

-Лабораторийн хүний нөөцийг бэлтгэх, чадавхыг дээшлүүлэх, мэргэшүүлэх.