Удирдлага

Хурандаа Пүрэвсүрэнгийн Жаргалан
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирал

Хурандаа Пүрэвсүрэнгийн Жаргалан

Боловсрол:
1983-1987 онд ОХУ-ын Цэргийн нэгдсэн дээд сургууль,
1993-1995 онд Батлан хамгаалах удирдлагын академи,
2002-2003 онд БНХАУ-ын Нанжиний ХЗЦ Академи,
2012-2014 онд ОХУ-ын ЗХЖШ-ын академийг тус тус дүүргэсэн.

Мэргэжил:
Стратеги-тактик,команд-штабын мэргэжилтэй

Ажлын туршлага:
1982-1983 онд Ардын армийн 282 дугаар ангид байлдагч
1983-1984 онд ЗХУ/хуучнаар/-ын Одесс хотын ЦНДС сонсогч
1987-1990 онд Зэвсэгт хүчний 132 дугаар ангид Танкийн салааны захирагч, ротын захирагч
1990-1993 онд Зэвсэгт хүчний 132 дугаар ангид Танкийн батальоны штабын дарга
1993-1995 онд БХУА-д сонсогч
1995-1997 онд Зэвсэгт хүчний 131 дүгээр ангид Хорооны штабын дарга
1997-2010 онд БХУА-ийн багш, тэнхимийн дарга
2010-2012 онд Цэргийн командын сургуулийн захирал
2012-2014 онд ОХУ-ын ЗХЖШ-ын академид сонсогч
2014-2015 онд БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
2015 оноос БХИС-ийн Эрдэм шинжилгээ, нийгмийн түншлэлийн асуудал хариуцсан дэд захирал
2018 оноос ҮБХИС-ийн захирлаар томилогдон ажиллаж байна.

Дашцэдэн овогтой хурандаа Баасандамба
Сургалт, цэргийн албан хариуцсан тэргүүн дэд захирал

Дашцэдэн овогтой хурандаа Баасандамба

Боловсрол:
1993-1997 онд Цэргийн их сургууль
2003-2005 онд Батлан хамгаалахын удирдлагын академи
2016-2018 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи

Мэргэжил: Автотехникийн ашиглалтын инженер, стратеги-тактик, команд-штаб

Ажлын туршлага:
1997-2003 онд Зэвсэгт хүчний 186 дугаар ангид салааны захирагч, авто техникийн инженер, оперативын тасгийн оператор,
2003-2005 онд БХУА-д сонсогч,
2005-2006 онд ЗХЖШ-ын цэргийн сургалт, хүмүүжлийн хэлтэст мэргэжилтэн,
2006-2009 онд ЗХЖШ-ын сургалтын бодлогын хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн,
2009-2013 онд сургалтын бодлогын хэлтсийн дарга,
2013-2016 онд ҮБХИС-ийн сургалт хариуцсан дэд захирал,
2016-2018 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академид сонсогч,
2018 оноос ҮБХИС-ийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байна.

ХУРАНДАА БААСАНЖАВЫН ӨЛЗИЙХУЯГ
Эрдэм шинжилгээ, нийгмийн түншлэлийн асуудал хариуцсан дэд захирал

ХУРАНДАА БААСАНЖАВЫН ӨЛЗИЙХУЯГ

 1992 онд МУИС-ийн Физик математикийн факультет;
 Физикийн ухааны магистр. МУИС.1996.
 1997 онд ЦИС-ийн Оперативын факультет;
 Боловсрол судлалын доктор (Ph.D). УБИС.2000.
 2004 онд Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын Академи;
 2010 онд АНУ-ын Хавай дахь Ази Номхон далайн Аюулгүй байдлын судалгааны төв;
 2015 онд Москва хот дахь ОХУ-ын БХЯ-ны харьяа Цэргийн их сургууль;
 Шинжлэх ухааны доктор (Sc.D). Москва. ЦИС.2015.
 2019 онд Хятадын ардын чөлөөлөх армийн Үндэсний батлан хамгаалахын Академи Төрийн захиргааны менежер, команд-штаб.

Мэргэжил: Физикч, команд-штаб, цэргийн боловсрол судлал.

Ажилласан байдал:
 1992-1997 онд ЦИС-ийн Байгалийн ухааны тэнхимд физикийн багш;
 1997-2000 онд ЦИС-ийн сургалтын албанд арга зүйч багш, магистрантурын сургалт хариуцсан мэргэжилтэн;
 2000 онд БХИС-ийн Удирдлага технологийн дээд сургуулийн Байгалийн ухааны тэнхимийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч;
 2001-2005 онд БХИС-ийн Эрдэм шинжилгээний албаны дарга;
 2005-2011 онд БХЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, яамны Стратеги удирдлага, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн;
 2011-2015 онд ОХУ-ын БХЯ-ны Цэргийн их сургуульд судлаач багш;
 2015-2016 онд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм; шинжилгээний ажилтан;
 2016-2020 оноос ҮБХИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын хэлтсийн дарга;
 2020 оны 4-р сараас ҮБХИС-ийн Эрдэм шинжилгээ, нийгмийн түншлэлийн асуудал хариуцсан дэд захирлаар тус тус ажиллаж байна.

Хурандаа Б.Мөнхсайхан
Батлан хамгаалах Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал

Хурандаа Б.Мөнхсайхан

Боловсрол:
1983-1987 онд ЗХУ ЦИ дээд сургууль
1995-1998 онд ОХУ ИЦ Академи
1998-1999 онд БХИС магистр
1999-2002 онд БХИС доктор

Мэргэжил: Цэрэг, төр захиргааны удирдлагын мэргэжилтэн,
Цэргийн инженер, цахилгаан хангамж болон цахилгаан техник, хэрэгслийн ашиглалтын инженер

Ажлын туршлага:
1987-1989 онд МАА-ийн 199-р анги Салааны захирагч
1989-1991 онд МАА-ийн 014-р анги Ротын захирагч
1991-1992 онд МАА-ийн 014-р анги Албаны дарга
1992-1995 онд ЦИС-ийн ИТТ-д Багш
1998-2000 онд БХИС-ийн ЕЗЦС-ийн ИТЗТ-д Багш, секторын эрхлэгч
2000-2003 онд БХИС-ийн ЦДС-ийн ИТТ-д Багш, секцийн дарга
2003-2010 онд БХИС-ийн ЕЗЦС-ийн ИЦТ-д Тэнхимийн дарга
2010-2010 онд БХИС-ийн ЦКИС-д Захирал
2010-2013 онд БХИС-ийн ЦИС-д Захирал
2013-2015 онд БХИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал
2015.08 сараас БХИС-ийн БХЭШХ-д Захирал

Норовсамбуу овогтой бригадын генерал Наран-очир
БАТЛАН ХАМГААЛАХЫН УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ЗАХИРАЛ

Норовсамбуу овогтой бригадын генерал Наран-очир

Боловсрол:
1979-1983 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль
1990-1994 онд ОХУ-ын МОСКВА хотын хуягт танкийн цэргийн академи
2006-2007 онд ОХУ-ын жанжин штабын академи

Мэргэжил : Хуягт танкийн ашиглалтын инженер

Ажлын туршлага:
1983-1996 онд Зэвсэгт хүчний анги, салбарт
1997-2000 онд ЗХЖШ-ын сургалтын хэлтсийн мэргэжилтэн
2000-2006 онд Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн штабын дарга, захирагч
2006-2007 онд ЗХЖШ-ын ЦУдСТГ-ын орлогч дарга
2007.08-2007.12 сар Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн захирагч
2007-2009 онд ЗХЖШ-ын орлогч, ар талын газрын дарга
2009-2010 онд БХИС-ийн ЦКИС-ийн захирал
2010-2012 онд ТРАНС СЭРГЭЛТ” ТӨҮГ-ын дэд захирал
2012-2015 онд БХУА-ийн стратегийн тэнхимийн дарга
2015-2018 онд БХУА-ийн ЭСША-ны дарга
2018.03.1-нээс БХУА-ийн захирал

Хурандаа Ж.Цэрэнчимид
Цэргийн нэгдсэн дээд сургуулийн захирал

Хурандаа Ж.Цэрэнчимид

Боловсрол:
1975-1985 онд бүрэн дунд сургууль
1985-1991 онд Киев хотын хуягт танкийн академид “Инженер механикч”
1991 онд Киев хотод “Техникийн шинжлэх ухааны магистр”
2013-2014 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академи “Улсын цэргийн аюулгүй байдал”
2014 онд ОХУ-ын ЗХЖШ-ын академид “Аюулгүй байдлыг багасгах замаар Монгол-Оросын цэргийн техникийн хамтын ажтллагааг хөгжүүлэх” улс төрийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Мэргэжил:
“Инженер механикч”

Ажлын туршлага:
1985-1991 онд Киев хотын хуягт танкийн академид сонсогч
1991 онд 126 дугаар нэгтгэлийн 204 дүгээр ангийн батальоны техникийн орлогч
1993 онд 126 дугаар нэгтгэлийн 138 дугаар ангийн батальоны техникийн орлогч
1994 онд 126 дугаар нэгтгэлийн 138 дугаар ангийн хуягтын албаны дарга
1996 онд Зүүн баянгийн 6 дугаар МББР-ын хуягтын албаны дарга
1997 онд Цэргийн их сургуулийн Танкийн секцийн багш
2004 онд Увс аймгийн цэргийн штабын дарга
2010 онд ОХУ-ын Элчин сайдын яамны Цэргийн атташегийн туслах
2013-2014 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академид сонсогч
2015 онд БХИС-ийн БХЭШХ-ийн Зэвсэг техникийн инноваци судлалын төвийн дарга
2016 оноос ҮБХИС-ийн Цэргийн нэгдсэн сургуулийн захирал

Доктор, хурандаа Д.Ваня
Аюулгүй байдлын дээд сургуулийн захирал

Доктор, хурандаа Д.Ваня

Боловсрол:
1988 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль,
2000 онд ОХУ-ын Хуягт танкийн академи,
2011 онд ОХУ-ын ЗХЖШ-ын академи
Техникийн ухааны доктор.

Мэргэжил:
Команд штаб, стратеги – оператив, тактик

Ажлын туршлага:
1988-1992 онд Ардын армийн 132 дугаар ангид хуягт танкийн албаны дарга,
1989-1992 онд мөн ангидаа батальоны захирагчийн зэвсэглэл, техник эрхэлсэн орлогч,
1992-1994 онд Ардын армийн 254 дугаар ангид ашиглалтын инженер,
1994-1995 онд Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид засварын ахлах инженер,
1995-1997 онд Цэргийн Их Сургуульд багш,
2000 -2001 онд ЗХЕШ –ын Хяналт-шинжилгээ үнэлгээний газар офицер,
2001-2008 онд ЗХЖШ-ын Авто, хуягт техникийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн – ерөнхий инженер,
2009-2013 онд БХЯ-ны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газарт ахлах мэргэжилтэн, тасгийн дарга, мөн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газарт ахлах мэргэжилтэн,
2013 оны 11 дүгээр сараас ҮБХИС-ийн АБС-ийн захирал

Дангаасүрэн овогтой дэд хурандаа Одгэрэл
Цэргийн хөгжмийн коллежийн захирал

Дангаасүрэн овогтой дэд хурандаа Одгэрэл

Боловсрол:
1989-1997 онд Ховд аймгийн Жаргалант сумын 10 жилийг 8-р анги төгссөн
1997-1999 онд Улаанбаатархотын Баянзүрх дүүргийн Цэргийн их сургуулийнхаръяа 44-р дунд сургуульд бүрэн дунд боловсрол
1997-2001 онд Батлан хамгаалахын их сургуулийн дэргэдэх Цэргийн хөгжмийн сургуульд элсэн орж Үлээвэр хөгжимчин мэргэжлээр,
2004-2010 онд ОХУ-ын Цэргийн хөгжмийн удирдаачийн дээд сургуулийнг Цэргийн хөгжмийн удирдаач мэргэжлээр
2011-2013 онд ОХУ-ын ЦХДС-д цэргийн хөгжмийн албаны удирдлага

Мэргэжил: Цэргийн хөгжмийн удирдаач

Ажлын туршлага:
1997-2001 онд Батлан хамгаалахын их сургуулийн дэргэдэх Цэргийн хөгжмийн сургуульд сонсогч
2001-2004 онд Зэвсэгт хүчний 123-р ангид хөгжимчин
2010-2011 онд БХИС-ийн ЦХС-ийн уран чадварын тэнхимд багшаар
2011-2013 онд ОХУ-ын ЦХДС-д сонсогч
2014 оноос БХИС-ийн ЦХС-ийн уран чадварын тэнхимд найрал хөгжим, цэргийн хөгжмийн албаны багш
2017 оны 09 дүгээр сараас ЦХС-ийн захирал

Тэргүүн ахлагч М. Гансүх
Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн захирал

Тэргүүн ахлагч М. Гансүх

Боловсрол:
1989-1999 онд Нийслэлийн 10-н жилийн 42-р дунд сургуулийг,
2000-2001 онд БХИС-ийн харъяа Ахлагч бэлтгэх төвийг “Буудагч” мэргэжлээр;
2009-2011 онд БХИС-ийн ЦКС-ийг “Менежмент – Төрийн захиргаа”-ны мэргэжлээр;
2016-2017 онд БХИС-ийн Цэргийн нэгдсэн сургуулийн цэргийн бакалаврын дамжааг “Ерөнхий цэргийн команд” мэргэжлээр
Цэргийн ухааны магистр
Мэргэжил:
Ерөнхий цэргийн команд
Ажлын туршлага:
2000-2001 онд БХИС-ийн харъяа Ахлагч бэлтгэх төвд сонсогч
2001 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид буудагч;
2002 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид машины дарга;
2006 онд БХИС-ийн Ахлагчийн сургуульд дамжааны багш;
2008 оны 11 дүгээр сараас Ахлагчийн сургуулийн II- ротын захирагч;
2009-2011 онд БХИС-ийн ЦКС-д сонсогч
2015 оны 07 дугаар сараас Ахлагчийн сургуулийн Мэргэшүүлэх сургалтын тэнхмийн ахлах сургагч;
2016 оны 10 дугаар сараас Ахлагчийн сургуулийн төлөвлөлтийн мэргэжилтэн;
2017 оны 04 дүгээр сараас Боловсрол сургалтын хэлтсийн мэргэжлийн боловсролын хөтөлбөр, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн;
2019 оны 09 дүгээр сараас Ахлагчийн сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байна.