Эрхэм зорилго:
“Оператив-тактикийн мэргэжлээр мэдлэг, дадлага, чадвар олгох”
Зорилт:
- Төвийн багш нарын удирдан явуулдаг хичээлүүдээр сургалтын хөтөлбөр, сэдвийн төлөвлөгөө боловсруулж, хичээл заах сургалтын орчинг бүрдүүлэх;
- Суралцагч нарт төрийн цэргийн бодлого, цэргийн стратеги, операцын онолын суурь мэдлэгийг олгох;
- Үндсэн төрлийн байлдаанд МББр-ын байлдааны ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, явуулах онолыг суралцагч нарт олгох;
- Багш нарын мэдлэг, дадлага, чадварыг ажлын байрны тодорхойлолтын шаардлагын түвшинд хүргэх.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл
Боловсролын зэрэг олгох сургалтаар:
- “Операц-тактик, цэргийн удирдлага” мэргэжил олгох сургалт явуулах;
- “Цэргийн ухааны магистр”-ын зэрэг олгох сургалт явуулах;
Албан тушаалын сургалтаар:
- Стратегийн дамжаанд – цэргийн аюулгүй байдал, стратегийг судлуулах;
- Команд штабын дамжаанд – тактикийн онолыг бүрэн судлуулж, бригадын түвшний төлөвлөлт, удирдлагыг хэрэгжүүлэх дадлага олгох.