Эрхэм зорилго:
“Тайван болон байлдааны цагт нэгтгэл, ангийг удирдах, мэдлэг, дадлага, чадвар олгох”
Зорилт:
- Тайван цагт цэргийн анги, байгууллагын хөгжлийн бодлого, төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын талаар мэдлэг, дадлага олгох;
- Операц, байлдааны ажиллагааг зохион байгуулах,тэдгээрт төрөл мэргэжлийн цэргийг хэрэглэх мэдлэг, ур чадвар олгох;
- Операц, байлдааны ажиллагаанд тагнуул, инженер, РЭТ, холбоо, хими, цэргийн ар тал, техникийн хангалтыг зохион байгуулах мэдлэг, дадлага эзэмшүүлэх.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл
Боловсролын зэрэг олгох сургалтаар:
- “Оператив-тактик, цэргийн удирдлага” мэргэжил олгох сургалт явуулах;
- “Цэргийн ухааны магистр”-ын зэрэг олгох сургалт явуулах;
Албан тушаалын сургалтаар:
- Стратегийн дамжаанд – нөөцийн удирдлага, стратегийн төлөвлөлтийг хэрэгжүүлэх, төрийн цэргийн байгууллагуудын харилцан ажиллагааг зохион байгуулах мэдлэг чадвар олгох;
- Команд штабын дамжаанд – байлдааны ажиллагааны үед төрөл мэргэжлийн анги, салбарыг хэрэглэх, харилцан ажиллагаа, бүх төрлийн хангалтыг зохион байгуулах, нэгтгэл, ангийн дайчилгааны болон олон талт үүрэг гүйцэтгэх арга хэмжээг хэрэгжүүлэх чадвар эзэмшүүлнэ.
Мэргэшүүлэх сургалтаар:
Штабын офицерийн дамжаанд– батальон, бригадын штабын төлөвлөлт, байлдааны баримт бичиг боловсруулах мэдлэг, дадлага эзэмшүүлнэ.