Цэргийн хөгжмийн коллеж

Түүхэн замнал:

  • Бүрээчийн анги: 1924 онд Ардын цэргийн даргын сургууль /Одоогийн Батлан хамгаалахын их сургууль/-ийн дэргэд байгуулан, цэргийн сургуулийн хөгжмийн салааны хэлбэрээр хөгжимчдийг сургаж байсан түүхтэй
  • Байнгийн дамжаа: 1990 оноос цэргийн үлээвэр хөгжмийн үндэсний боловсон хүчнийг дотооддоо бэлтгэх асуудал тавигдаж улмаар мэргэжлийн үлээвэр хөгжимчин бэлтгэх, сургууль байгуулах асуудлыг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагаас шийдэж, Цэргийн нэгдсэн дээд сургуулийн дэргэд Цэргийн хөгжимчин бэлтгэх г байгуулах шийдвэр гарлаа. Уг шийдвэрийн дагуу Батлан хамгаалахын сайдын 1991 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 346 тоот тушаал гарч 1991 оны 8 дугаар сарын 5-нд сурагчид элсүүлж, Зэвсэгт хүчний мэргэжлийн урлагийн байгууллагууд, ангиудын үлээвэр найрал хөгжимд мэргэжлийн хөгжимчин, ахлагч бэлтгэх зорилго бүхий тус дамжааг Цэргийн нэгдсэн дээд сургуулийн үлээвэр хөгжмийн байр танхим, хөгжмийн зэмсэг, бусад материаллаг баазыг түшиглэн 3 офицер, 4 ахлагч багш, 38 сурагчтайгаар зохион байгуулжээ.
  • 1992 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн Н/19 дүгээр тушаалаар Хөгжмийн тэнхим
  • 1996 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 660 дугаар тушаалаар Цэргийн хөгжмийн сургууль
  • 2003 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Н/04 дугаар тушаалаар Цэргийн хөгжмийн коллеж
  • 2005 оны 47 дугаар тушаалаар Цэргийн хөгжмийн сургууль
  • 2008 онд БХ-ын сайдын Н/05 тушаалаар Хөгжмийн онол, соёлын тэнхим, уран чадварын тэнхимтэй болон өргөжсөн.
  • 2015 оны БХ-ын сайдын Н/08 тушаалаар Хөгжмийн онол, уран чадварын тэнхимтэй болон өөрчилсөн.

ЦХС үүсгэн байгуулагдсанаас өнөөг хүртэл хугацаанд:

  • Цэргийн хөгжмийн удирдаач мэргэжлээр 48 офицер
  • Цэргийн үлээвэр хөгжимчин мэргэжлээр 300 гаруй ахлагч
  • Зайн болон мэргэшүүлэх сургалтаар 150 орчим хөгжимчин бэлтгээд байна.

ЦХС-ийг төгсөгчид нь ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, ЦДБЭЧуулга, ХЦДБЧуулга, Зэвсэгт хүчний анги байгууллагуудын Үлээвэр найрал хөгжмүүд, Хил хамгаалах байгууллагын зарим ангиуд, Цагдаа олон нийтийн хамтын ажиллагааны төв, ОБЕГ-ын Аврах тусгай анги, ШШГЕГ-ын Үлээвэр найрал хөгжим, Улсын филармонийн Баянмонгол чуулгад үр бүтээлтэй ажиллаж байна.

Эрхэм зорилго:

Монгол Улсын Зэвсэгт хүчний урлагийн салбарт мэргэжлийн өндөр ур чадвартай, олон улсын жишигт нийцэхүйц мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Үйл ажиллагааны үндсэн  чиглэл:

  • Бакалаврын болон мэргэжлийн боловрол олгох сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх
  • Цэргийн хөгжим судлалаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах

 

ЦХС-ийн Багшлах бүрэлдэхүүн нь; ОХУ-ын Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн их сургууль, Гнесиний нэрэмжит хөгжмийн багшийн академи, Дорнод Сибирийн Соёл урлагийн академи, МУ-ын СУИС, БХИС-ийн ЦХС зэрэг гадаад дотоодын нэр хүндтэй их сургуулиудад боловсрол эзэмшсэн туршлагатай багш нар ажилладаг.

Нийт багшлах бүрэлдэхүүн; 100 хувь магистрын зэрэгтэй. Үүнээс БТА-4, МУСТА-8, доктор-2, докторант-1, дэд профессор-2, ахлах багш-2 тус тус ажиллаж байна.

Цэргийн хөгжмийн сургуулийн Үлээвэр найрал хөгжим нь Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Зэсвэгт хүчин, Улсын хэмжээний төрийн ёслол, спорт урлаг, соёл, олон нийтийн арга хэмжээ, мэргэжлийн уралдаан тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож ирсэн. Тухайлбал;

  • Үлээвэр цохивор хөгжимчдийн Улсын уралдаанд
  • Монгол улсад өрнөдийн үлээвэр хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулсан цөөхүүл хөгжмийн уралдаанд 3 дугаар байр
  • Монгол цэргийн жавхаа-2016 уралдаанд 3 дугаар байр

Цэргийн хөгжмийн сургуулийн багш, сонсогч, сурагчид 2001 оноос гадаад орнуудад зохиогдсон цэргийн үлээвэр найрал хөгжмийн наадмуудад оролцсоор ирсэн.

Тухайлбал: 2001 онд БНАСАУ, 2007 онд БНСУ, 2010 онд Герман, 2014, 2016, 2017 онд ОХУ-ын Хабаровск хотод зохиогдсон олон улсын Үлээвэр найрал хөгжмийн наадамд амжилттай оролцсон.

 

ЦХС-ИЙН УРИА: ЁС СУРТАХУУН, ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ, УР ЧАДВАР