Зорилго: Тохилог орчин, хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон, тэдний хэрэгцээ шаардлагыг хангасан хөтөлбөр сургалтаар дамжуулан хүүхдүүдэд үндэсний үзэл-цэрэг эх оронч хүмүүжил төлөвшүүлэх олон улсын хэмжээний үндэсний төв болох

Түүхэн замнал: “Шонхор” зуслан нь анх 1983 оны 06 дугаар сарын 29-ны өдөр нээлтээ хийж хүүхэд багачуудаа амрааж эхэлсэн бөгөөд өдгөө 36 жилийн арвин баялаг түүхтэй зуслан.  Улаанбаатар хотоос 120 км-т Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоны Түнхэл, Буянт голын бэлчирт ой мод, булаг, шанд бүхий байгалийн үзэсгэлэнт “Хонхын дэв” хэмээх газарт байрладаг.

  Улаанбаатар хотын галт тэрэгний төв буудлаас Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон хүртэл 110 км галт тэргээр, Түнхэл тосгоноос “Шонхор” зуслан хүртэл /10 км/ байгалийн үзэсгэлэнт газраар автомашин автобусны аяллыг бүлгийн багш удирдан, хүүхдүүдийн аюулгүй байдлыг ханган ажиллана.

       Улсын 7 удаагийн тэргүүний хүүхдийн зуслан бөгөөд зуслангийн стандарт шаардлагыг бүрэн хангаж Дэлхий, Ази, Монголын зуслангийн холбооны гишүүн болж, хүүхдэд үндэсний үзэл-цэрэг эх оронч хүмүүжил олгох “Үндэсний төв” болсон. 2012 онд “Монгол цэрэг-Жуулчин” ТӨҮГ-ын “Оны шилдэг байгууллага”, Батлан хамгаалах салбарын оны онцлох бүтээлч 10 ажлын нэг, 2013 онд  Улсын “Шилдэг шинэлэг хөтөлбөртэй” Тэргүүний зуслан, 2014 онд Монголын “Бизнес хөгжлийн гарц” холбооны “Монгол чанар” цомын эзэн, 2015 оны Эрүүл аюулгүй орчин бүрдүүлсэн зуслан, 2019 оны Шилдэг зуслан  болсон.

Үндсэн үүрэг: Үзэсгэлэнт байгаль, цэвэр орчинд байрласан, олон улс, үндэстний хүүхэд, өсвөр үе, залуучуудын эрхийг дээдэлсэн, тэдний амрах, хөгжих, оролцох, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй хүүхдэд ээлтэй, аюулгүй ногоон орчныг бүрдүүлсэн үйлчилгээний байгууллага юм.

Нэг ээлжиндээ /7 хоног/ 250 хүүхэд хүлээн авах амралтын байр, багш ажилчдын байр, зоогийн газар,  Эх орон, цэргийн түүх,  байгаль экологи, ардын зан заншлын танхимуудтай. 16 хүүхдийн халуун усны байр шинээр ашиглалтанд орж, хүүхдүүд аав ээжтэйгээ амрах “Гэр бүл” амралтын хэлбэрийг Монгол улсан анх шинээр хэрэгжүүлж эхэлсэн. Баталгаатай мах, сүү, талхаар хангах өөрийн туслах аж ахуйтай.

Хүүхдүүдэд  цэрэг эх оронч хүмүүжил олгох, mанин мэдэхүй, байгаль экологи, амьдрах ухааны чиглэлээр дараах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг

Үүнд:

  • “Танилцах үдэшлэг”
  • “Тоглоомын тойрог”  .
  • Тойрон бүжиг сурах
  • “Чөлөөт цагийн” хөгжлийн хөтөлбөр
  • (Дүүгий Даагий) чанга шивнээ
  • Шөнийн дуудлага эр зоригийн хөтөлбөр
  • Спортын бага наадам
  • Алтан шонхор урлагийн бага наадам
  • “Их хурд”, АХА хөгжөөнт тэмцээн
  • “Их дуудлага” өртөөчилсөн ажил
  • Хээрийн аялал, хээрийн хоол амттай
  • Бүлэг удирдагч багш нарын тоглолт
  • Талархлын индэр, баярлалаа шонхор
  • Багшийн нэрэмжит “Монгол ардын мэндлэх хүндлэх ёс”
  • Галын наадам
  • Эвийн мод бүлгийн ажил
  • Мисс мистер уралдаант тэмцээн
  • Дуут жагсаалын бэлтгэл