“АРТИЛЛЕР, ЗЭВСГИЙН ТЭНХИМ – 100 ЖИЛ” ЭРДЭМ ШИНИЖЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ҮБХИС-ийн ЦНДС-ийн Артиллер, Зэвсгийн тэнхим Артиллерийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 100 жил, Зэвсгийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 30 жилийн ойд зориулсан “Артиллер, Зэвсгийн тэнхим – 100 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

Хурлын ажиллагаанд ЗХЖШ-ын БСТГ-ын дарга, доктор (Ph.D), бригадын генерал Ц.Гандорж, Тусгай хүчний цэргийн штабын дарга, хошууч генерал Л.Гансэлэм, ҮБХИС-ийн БХЭШХ-ийн тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (Sc.D), хошууч генерал О.Үржин, Монголын артиллерийн цэргийн холбооны тэргүүн, хошууч генерал Б.Баярмагнай нарын зочид болон ахмад багш нарын төлөөлөл оролцсон юм.

Хурлын эхний илтгэлийг ЦНДС-ийн АЗТ-ийн дарга, хурандаа Ц.Цэрэнбат, артиллерийн багш, ахмад Б.Лхагважав нар “Артиллер, Зэвсгийн тэнхимийн түүхэн замнал, өнөө ба ирээдүй” сэдвээр тавьсан бол дараагийн илтгэлүүдийг доктор (Ph.D), дэд профессор хурандаа И.Батсайхан, артиллерийн ахлах багш, дэд хурандаа А.Нямхүү нар “Артиллерийн шинжлэх ухаан, түүний ухагдахуун, артиллерийн боловсон хүчний хөгжил” сэдвээр, доктор (Ph.D), профессор, хурандаа А.Хүү-Ухна, зэвсгийн багш, ахмад С.Мөнхсаруул нар “Цэргийн зэвсэг, галт хэрэглэлийн стратегийн хангалтын зарим асуудал” сэдвээр тус тус  хэлэлцүүллээ.

Илтгэлийн дараа хошууч генерал Б.Баярмагнай, хошууч генерал О.Үржин, хошууч генерал Л.Гансэлэм, ҮБХИС-ийн эрдэм шинжилгээ, нийгмийн түншлэл хариуцсан дэд захирал, хурандаа Б.Өлзийхуяг, ЗХЖШ-ын МХГ-ын Зэвсгийн хэлтсийн дарга, хурандаа П.Чинзориг, ҮБХИС-ийн Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Г.Болор нар санал, бодлоо илэрхийлж, зөвлөгөө, зөвлөмжүүдийг өгсөн юм.

Хурлын төгсгөлд хошууч генерал О.Үржин, хурандаа Ц.Цэрэнбат, ахмад багш Д.Пүрэвдорж нарт Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга, ХЗЦК-чийн нэрэмжит шагналыг,  ахмад багш нарын төлөөлөлд Зэвсэгт хүчний 015, 120, 334 дүгээр ангиудын нэрэмжит шагналыг гардуулснаар  “Артиллер, Зэвсгийн тэнхим – 100 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын  ажиллагаа өндөрлөв.

БИЧЛЭГИЙГ /Дуулга студи/