АР ТАЛЫН ХЭЛТЭС

Монгол Улсын хууль, тогтоомжууд Батлан хамгаалахын сайдын болон Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирлын тушаал, шийдвэр, удирдамжийг үндсэн удирдлага  болгон “Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хөгжлийн стратеги-2030 хөтөлбөр”, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн зорилго, зорилт, үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө, “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг  хэрэгжүүлэх, боловсролын магадлан итгэмжлэлд бэлтгэх, амжилттай шалгуулах, “Цэргийн хотхоны стандарт”-ыг хангах,“Ногоон-Эко” орчинг бүрдүүлэх, эрдэм шинэчилгээ,  судалгаа, сургалтын орчныг төгөлдөржүүлэх, олон талт тусгай үүрэг гүйцэтгэх бэлэн байдлын түвшинг дээшлүүлэх, сургалт бэлтгэлийг тасралтгүй явуулах материаллаг баазыг бэхжүүлэх,  цэргийн албыг хэвшүүлж, дэг журам, сахилга хариуцлагыг дээшлүүлж, зэвсэглэл техникийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулан бие бүрэлдэхүүний ажиллах, суралцах ая тухтай орчин нөхцлийг хангах зорилго, зорилтыг дэвшүүлэн тавьж үйл ажиллагаагаа удирдан зохион байгуулан ажиллаж байна.

 Тус  хэлтэс нь  8 албатайгаар  хангалт үйлчилгээг тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна. Үүнд:

  1. Зэвсгийн алба;
  2. Авто, хуягт танкийн техникийн алба;
  3. Шатахууны алба;
  4. Хүнсний алба;
  5. Хувцасны алба;
  6. Эмнэлгийн алба;
  7. Барилга орон сууцны алба;
  8. Шонхор хүүхдийн зуслан.

Нэг. Зэвсгийн алба

            Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн сургалтын процессийг тасралтгүй явуулахад зэвсэг, галт  хэрэглэлээр хангаж, зарцуулалтад хяналт тавих, ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, зэвсэглэлийн засвар, үйлчилгээ тогтмол хийж найдвартай ажиллагааг ханган бэлэн байдлыг дээшлүүлэх зорилго, зорилтыг дэвшүүлэн үйл ажиллагааг удирдан зохион байгуулан ажиллаж байна.

Хоёр. Авто хуягт танкийн техникийн алба

            Сургуулийн бие бүрэлдэхүүнийг тээвэрлэх, шаардагдах бараа материалыг татах, тээвэрлэн хүргэх, тусгай үүргийн үүрэг гүйцэтгэдэг. Сургуулийн орчинд цэвэрлэгээ хийж, гарсан хог хаягдлыг хаях, Авто хуягт танкийн техникийг байнга бэлэн байдлын өндөр түвшинд байлгаж, шаардагдах сэлбэг хэрэгслийн нөөц бүрдүүлж, 24 цагийн үүрэг гүйцэтгэдэг ба баклаврын мэргэжилтэй-6, “Онц тээвэрчин” 11 жолооч, нийт техникийн ажилчдын 80 хувь нь мэргэшсэн жолооч байна.

Гурав. Шатахууны алба

Сургуулийн өдөр тутмын цагийн хуваарьт үйл ажиллагааг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлж сургууль, тэнхимүүдийн хээрийн сургууль, дадлагын үе, бусад төлөвлөгөөт сургалтын үеүүдэд  шатах, тослох материал, тусгай шингэний хангалтыг тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна. Мөн сургуулийн бэлэн байдал тусгай үүрэг гүйцэтгэх томилгоот бүлгүүдэд шаардагдах шатах тослох материал тусгай шингэнийг нөөцлөн бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Дөрөв. Хүнсний алба

                Хүнсний алба нь офицер, ахлагч, ажилчин албан хаагчид, багш, сонсогч, дайчдыг тав тухтай орчин нөхцөлд хоолны технологын дагуу боловсруулсан эрүүл ахуйн стандартын шаардлагад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр хээрийн болон суурин нөхцөлд  хангалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Цэргийн гал тогоо, талхны цех, офицер цайны газруудаар  офицер, ахлагч, багш ажилтан албан хаагчдад  5-6 төрлийн,  цэргийн гал тогоонд 1,2-р халуун хоол  сонсогч, хугацаат цэргийн алба хаагч нарт нормын дагуу 3 удаагийн 4 халуун хоол цай талхаар,  тус тус  тасралтгүй ханган үйлчилж байна.

            -Хүнсний албанд мастер тогооч-1, мэргэжлийн зэрэгтэй тогооч-6 тус тус манлайлан ажиллаж байна.

            -Талхан цех нь өөрийн хэрэгцээний талхыг дотооддоо үйлвэрлэж ажлын байрыг нэмэгдүүлж үр ашигтай хэмнэлттэй ажиллаж байна.

            -Ногооны зооринд дотоодын хэрэгцээний хүнсний ногоог нөөцлөж ногооны чанарыг сайн хадгалж, сонсогч, сурагч, хугацаат цэргийн алба хаагчдын хоол хүнсний ногоог чанартай хадгалж, ээлжийн тогооч нарт хүлээлгэн өгч байна.

            -Туслах аж ахуйн мал сүргийг Батлан хамгаалахын сайдын үлгэрчилсэн зааврын дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж гэрээнд заагдсан үйлдвэрлэлийн даалгаврын дагуу тоо толгойг өсгөн нэмэгдүүлэхэд анхааран ажилладаг.

Тав. Хувцасны алба

            Тус сургуулийн хувцасны алба нь нийт  бие бүрэлдэхүүн, сонсогч, оюутан, хугацаат цэргийн албан хаагч, нарын цэргийн дүрэмт хувцас, хэрэглэлийн хангалтыг хариуцан хэрэгжүүлж одоогийн байдлаар хангалт 92 хувьтайгаар зохион байгуулсан байна. Цэргийн дүрэмт хувцасны загварт нэмэлт өөрчлөлт орж байгаатай холбогдуулан шинэ загварын хувцас хэрэглэлийн хангалтыг батлагдсан нормын дагуу хангаж ажиллах, мөн хувцас хэрэглэлийг батлагдсан дүрмийн дагуу өмсөж хэрэглэх тал дээр сургалт зохион байгуулж хэвшүүлэн ажиллахыг зорилго болгон ажиллаж байна.

Зургаа. Эрүүл мэндийн төв нь:

            Эрүүл мэндийн төв нь ҮБХИС – ийн нийт бие бүрэлдэхүүн, сонсогч болон хугацаат цэргийн албан хаагчидад нийгмийн эрүүл  мэндийн  болон  үндсэн  эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний талаар сонсогч, байлдагч болон нийт бие бүрэлдэхүүнд сургалт зохион байгуулдаг. Манай эрүүл мэндийн төв нь ариутгал , халдваргүйжүүлэлтийг бүрэлдэхүүн сургууль болон салбар нэгжүүдэд хуваарийн дагуу хийж, нийт сонсогч бие бүрэлдэхүүнд 24 цагийн эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлж, биеийн байдлыг хянаж урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулдаг. Одоогоор Эрүүл мэндийн төв нь 3 хүний их эмч, 1 ахлах сувилагч, эмийн санч, 4 ээлжийн сувилагч болон 1 ариутгагч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна аа.

Долоо. Барилга орон сууцны алба нь

ҮБХИС-ийн барилга байгууламж, сантехник, цахилгаан шугам сүлжээнүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж, ажиллах ая тухтай орчин нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Мөн сургуулийн нийт обектуудад хэсэгчилсэн засвар үйлчилгээг явуулж сэргээн сайжруулах ажил үйлчилгээг хэрэгжүүлэн, эко орчин бүрдүүлж цэцэрлэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажилсаар байна.

Найм. Шонхор хүүхдийн зуслан нь

Улаанбаатар хотоос 120 км-т Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоны Түнхэл, Буянт голын бэлчирт ой мод, булаг, шанд бүхий байгалийн үзэсгэлэнт “Хонхын дэв” хэмээх газарт байрладаг.

  Улаанбаатар хотын галт тэрэгний төв вокзалаас, Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон хүртэл 110 км галт тэргээр, Түнхэл тосгоноос “Шонхор” зуслан хүртэл /10 км/ байгалийн үзэсгэлэнт газраар авто машин автобусны аяллыг бүлгийн багш удирдан, хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангана жиллана.

  Нэг ээлжиндээ /7 хоног/ 250 хүүхэд хүлээн авах амралтын байр, багш ажилчдын байр, зоогийн газар, соёлын төв, халуун ус, Эх орон, цэргийн түүх,  байгаль экологи, ардын зан заншлын танхимуудтай. 16 хүүхдийн халуун усны байр шинээр ашиглалтанд орж, хүүхдүүд аав ээжтэйгээ амрах “Гэр бүл” амралтын хэлбэрийг Монгол улсан анх шинээр хэрэгжүүлж эхэлсэн. Баталгаатай мах, сүү, талхаар хангах өөрийн туслах аж ахуйтай.

Зусланд явагдаж байгаа олон улсын болон орон нутгийн сургалт,  цугларалт, уралдаан, тэмцээн.

  • Энх тайвны корпустай хамтран Америк багш нарын Англи хэл амьдрах ухааны сургалт
  • “Цэргийн нөхөрлөл” ОУБ-тай хамтран Америк, Португалийн лигийн тамирчид Сагсан бөмбөгийн сургалт
  • Монголын Скаутын холбоотой хамтран хүүхдийн КАБ-ын цугларалт
  • МҮОНРТ-тэй хамтран “Наран цацруулсан аялгуу”, хүүхдийн кино концерт “Нарны жиргээ” хүүхдийн богино хэмжээний уран сайхны кино, “Зуслангийн нэг өдөр”хүүхдийн нэвтрүүлэг
  • Монгол улсын засгийн газартай хамтарсан амьдрах ухааны танин мэдэхүйн зуны сургалт, амралт
  • МҮОНРТ- тэй хамтран цэрэгжүүлсэн спортын “Ирээдүйн генералууд” телевизийн реалити шоу тэмцээн