ОПЕРАЦ-ТАКТИКИЙН ТӨВ

 

ЭРХЭМ ЗОРИЛГО:

“Суралцагсдад операц- тактик,  цэргийн удирдлага” мэргэжлээр мэдлэг, дадлага, чадвар олгох

ЗОРИЛТУУД:

  1. Суралцагсдад үндсэн төрлийн байлдааныг удирдан зохион байгуулах онолын мэдлэг, чадвар эзэмшүүлэх;
  2. Сургалтын багц болон нэгж хөтөлбөрийн дагуу мэргэшүүлэх болон мэргэжлийн хичээлүүдийг төлөвлөн зохион байгуулах;
  3. Суралцагсдад ЦШУ-ны судалгааны арга зүй эзэмшүүлж, тэдний оператив тактикийн сэтгэлгээг хөгжүүлэх.

Төвийн үйл ажиллагаа:

“Операц-тактик, цэргийн удирдлага” мэргэжлээр мэргэшүүлэх сургалтыг явуулж, тайван болон дайны үед МББр-ыг  удирдах мэдлэг, дадлага эзэмшсэн, төрийн цэргийн байгууллагад удирдах албан тушаалд ажиллах боловсон хүчин бэлтгэх сургалт, судалгаа явуулна. Үндсэн дамжааны Ерөнхий тактик-1, 2, 3, Байлдаан /операц/-д артиллерийг хэрэглэх, Байлдаан /операц/-д цэргийн АДХ-оос халхлах, Байлдаан /операц/-д авиацыг ашиглах, Хилийн цэргийн оператив, тактик зэрэг мэргэжлийн суурь, мэргэшүүлэх болон “Команд штабын дамжаа”, “Батальон /дивизион/-ы захирагчийн дамжаа”-ны сургалтыг тус төвийг түшиглэн зохион байгуулж байна.