БАГШ НАР ГАДААД ХЭЛНИЙ МЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЛЭЭ

БХЯ-ны дэмжлэгтэйгээр ҮБХИС, Олон улсад Магадлан итгэмжлэгдсэн “SANTIS” боловсролын төвтэй хамтран багш нарын гадаад хэлний мэдлэгийн түвшинг дээшлүүлэх зорилгоор англи хэлний анхан шат, ахисан дунд шат, дунд шат гэсэн 3 шатны сургалтыг 45 хоногийн хугацаатайгаар зохион байгууллаа.Сургалтад 40 гаруй багш нар хамрагдсан байна.
Сургалтаа амжилттай төгссөн багш нарт “SANTIS” сургалтын төвийн удирдлага, багш нар англи хэлний сургалтын “Гэрчилгээ”-г гардуулж, цаашдын эрдмийн их үйлст амжилт хүслээ.