БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН 2020 ОНЫ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫН ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО

Батлан хамгаалах сайдын нэрэмжит 2020 оны “АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ” шилдэг бүтээлээр :

БХЭШХ-ийн АББХСТөвийн дарга доктор (Ph.D), дэд хурандаа Б.Эрдэнэчимэгийн туурвисан “Хятадын цэрэг, батлан хамгаалах бодлого шинэ зуунд” ном тэргүүн байр,

БХЭШХ-ийн ЦУСТ-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан ШУ-ны доктор,  (Sc.D) профессор Ш.Паламдоржийн туурвисан “Асуудал, шийдэл” ном дэд байр,

“Зэвсэглэл, техник технологи” гэсэн хоёр чиглэлээр:

БХЭШХ-ийн БЗТНСТөвийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Хүрэлбаатар, М.Түмэнбаяр нарын хамтын бүтээл “Мэргэн буучийн бай” бүтээл дэд байр,

Батлан хамгаалах салбарын шилдэг судлаачаар БХЭШХ-ийн ЦУСТ-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан ШУ-ны доктор,  (Sc.D) профессор Ш.Паламдорж шалгарсан байна.

Батлан хамгаалах салбарын шилдэг шилдэг судалгааны төвөөр БХЭШХ-ийн АББХСТөв, шалгарсан байна.

Батлан хамгаалах салбарын шилдэг залуу судлаачаар ҮБХИС-ийн АБДС-ийн багш Б.Баяр-Эрдэнэ шалгарсан байна

Мөн Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний “Соёмбо” сонины 2020 оны шилдэг бичлэгийн шагналтнаар доктор (Ph.D, хошууч Т.Сүхбаатар нар шалгарсан

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН 2020 ОНЫ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫН ШИЛДЭГҮҮДЭЭР ТОДОРСОН ТА БҮХЭНДЭЭ БАЯР ХҮРГЭЖ, ЭРДЭМ СУДЛАЛЫН АЖИЛД ЧИНЬ УЛАМ ИХ АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ.