“БХЯ-НЫ 110 ЖИЛ”, “МИНИЙ МЭДЭХ ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХ ИХ СУРГУУЛЬ 100 ЖИЛ” ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

“БХЯ-ны 110 жил”, “ҮБХИС-ийн 100 жил”-ийн ойн хүрээнд ҮБХИС-ийн нийт офицер, ахлагч, албан хаагч, сонсогч оюутнуудын дунд эсээ бичлэгийн уралдаан зарлаж, дүнг нь гаргалаа. Уралдаанд офицер, ахлагч, албан хаагчид, сонсогч, оюутан, сурагч гэсэн ангилалд 32 бүтээл оролцсоноос дараах бүтээлүүд эхний байр эзэллээ. “БХЯ-ны 110” жил ангилалд дараах хүмүүс тодорсон юм. “Тэргүүн байр”-анд Аюулгүй байдлын сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн тэнхимийн эрхлэгч И.Чинбат, “Дэд байр”-анд Батлан Хамгаалахын Удирдлагын Академийн багш, хошууч Г.Баярбат, БХМСҮТ-н багш, сургагч ахлагч Г.Энхжаргал нар шалгарсан бол Цэргийн Нэгдсэн Сургуулийн багш, дэд хурандаа С.Энхтөр, ЭШИХ-н мэргэжилтэн Д.Насанжаргал, Цэргийн Нэгдсэн Сургуулийн багш, ахмад Л.Сангажав нар гутгаар байранд тус тус шалгарлаа. “Миний мэдэх Үндэсний Батлан Хамгаалах Их Сургууль 100 жил” ангилалийн 1дүгээр байранд Аюулгүй байдлын сургуулийн оюутан З.Эрдэнэбаатар, 2 дугаар байрт БХМСҮТ-ийн сонсогч Д.Эрдэнэжамц, Цэргийн Нэгдсэн Сургуулийн сонсогч Б.Энхманлай нар, 3 дугаар байрт Цэргийн Нэгдсэн Сургуулийн сонсогч М.Хонгорзул, БХМСҮТ-ийн сонсогч Ж.Цэнгүүнбаяр, АБС-ийн оюутан Б.Нямдолгор, ТӨБДС-ийн сурагч Э.Хос-Эрдэнэ, АБС-ийн оюутан Ж.Адьяабазар, ТӨБДС-ийн сурагч А.Ганзориг нар тус тус шалгарлаа. Шагналт байруудад шалгарсан болон эссэ ирүүлсэн нийт офицер, ахлагч, сонсогч, оюутан, сурагчдад талархал илэрхийлж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!

УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС