ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛЫН ҮР ХҮҮХДҮҮД ҮБХИС-Д ХАЛУУН ХЭМЖИГЧ ТӨХӨӨРӨМЖ БЭЛЭГЛЭВ

Монгол цэргийн нэрт зүтгэлтэн, дэслэгч генерал, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, доктор профессор Ш.Арвайн хүү, хурандаа А.Баатар болон үр хүүхэд, ач зээ нарын төлөөлөл нь ҮБХИС- ийн хамт олонд халуун хэмжигч төхөөрөмж, ариутгагч төхөөрөмжийн хамт бэлэглэж буйгаа өнөөдөр тус их сургуулийн захирал, бригадын генерал П.Жаргаланд хүлээлгэн өгөв.

Энэ үеэр бригадын генерал П.Жаргалан “Дэслэгч генерал Ш.Арвай нь Батлан хамгаалахын их сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан манай шинжлэх ухааны гавьяат зүтгэлтнүүдийн нэг байсан учраас хамт олныхоо нэрийн өмнөөс Та бүхэнд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.

Дэслэгч генерал Ш.Арвай нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, хилийн халдашгүй дархан байдлыг хангах үйлсэд 60 гаруй жил нэр төртэй зүтгэсэн Монголчууд бидний хүндэтгэлийг хүлээсэн эрхэм хүн юм.