ЗАСГИЙН ГАЗАР, УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРИЙН ДАГУУ АЖИЛЛАЖ БАЙНА

Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаанаар 2020 оны 11 дүгээр сарын 12-ны 06:00 цагаас эхлэн тав хоног бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорионы дэглэмд шилжүүлсэнтэй холбогдуулан  ҮБХИС-ийн захирлын 2020 оны А/216 дугаар тушаалаар  бүх шатны танхимын хичээл, сургалтыг зогсоож, Төрийн болон албаны нууцтай холбоотойгоос бусад хичээл сургалтыг цахимаар хичээллүүлж эхэллээ.

2020 оны 11 дүгээр сарын 11-17-ны өдрийг хүртэл хязгаарлагдмал тооны  зайлшгүй ажиллах шаардлагатай томилгоожсон байнгын бие бүрэлдэхүүнийг ажиллуулж, бусад ажилтан, албан хаагчид ба 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийг гэрээс нь цахимаар ажиллахаар шийдвэрлэн хэрэгжүүлж байна.

Мөн тус сургуулийн эрүүл мэндийн төвөөс бие бүрэлдэхүүнд хэсэгчилсэн тандалт үзлэг хийж, албан тасалгаанд тогтмол ариутгал хийж,  шалган нэвтрүүлэх байраар орж байгаа алба хаагчдын халууныг шалган нэвтрүүлж байна.