АВАРГУУД ТОДОРЛОО

Зэвсэгт хүчний 2020 оны “Гар бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн ҮБХИС-ийн “Спорт цогцолбор”-т амжилттай явагдаж дүнгээ гаргалаа.

Тэмцээнд Зэвсэгт хүчний 37 анги, байгууллагын 300 гаруй баг, тамирчид оролцсноос эрэгтэй төрөлд  I байрт ҮБХИС, II байрт Зэвсэгт хүчний 013-р анги, III байрт Зэвсэгт хүчний 327-р анги, эмэгтэй төрөлд I байрт Зэвсэгт хүчний  065-р анги, II байрт ҮБХИС, III байрт Зэвсэгт хүчний  325-р ангийн баг, тамирчид тус тус шалгарч байгууллагын дүнгээр Тэргүүн байрт ҮБХИС-ийн баг, тамирчид шалгаран  амжилтаа бататган “Аварга баг”-аар тодорч “Шилжин явах цом”-ыг 3 дахь удаагаа авч үүрд хадгалах эрхтэй болжээ.

ҮБХИС-ийн захирал, бригадын генерал П.Жаргалан баг, тамирчиддаа баяр хүргэж дараагийн тэмцээн болох Сагс болон хөл бөмбөг, рагбигын тэмцээнүүдэд амжилттай оролцохыг хүслээ.