Их сургуулийн багшийн судалгааны чадамжийг дээшлүүлэх арга зүйн цахим хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа

Их сургуулийн багшийн судалгааны чадамжийг дээшлүүлэх арга зүйн цахим хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа Багшийн хөгжлийн төвийн санаачлагаар энэ сарын 24-ний өдөр багшийн судалгааны чадамжийг дээшлүүлэх үйл явцад арга зүйн дэмжлэг үзүүлэх, багш нар судалгааны арга зүйн сайн туршлагаа солилцох, туршлагатай судлаачидтай судалгааны арга зүйн хөгжлийн хандлага, чиглэлийн талаар санал солилцох боломжийг олгох зорилгоор “ Их сургуулийн багшийн судалгааны чадамжийг дээшлүүлэх арга зүй” сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг ҮБХИС-ийн Эрдэм шинжилгээ нийгмийн түншлэл хариуцсан дэд захирал, доктор (ScD) хурандаа Б.Өлзийхуяг нээж, БХЯ-ны ШУТЗ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (PhD), профессор, хурандаа Д.Содномцог модератороор ажилласан юм.

Хэлэлцүүлэгт “Шинжлэх ухааны судалгааны үндсэн асуудлууд” сэдвээр социологийн ухааны доктор (PhD), профессор Ч.Эрдэнэчулуун, “Их сургуулийн багш судалгааны чадамжаа сайжруулах боломж” сэдвээр Хойд Америкийн их сургуулийн жишээн дээр БХЭШХ-гийн дэд захирал, доктор (PhD), хурандаа Ж.Мэндээ нар илтгэл хэлэлцүүлсэн нь нийт оролцогч багш судлаачдад цаг үеэ олсон, үр өгөөж, ач холбогдол өндөртэй хэлэлцүүлэг болов.

Хэлэлцүүлэгт ҮБХИС-ийн багш нарын төлөөлөл болох 90 гаруй багш оролцож, шинжлэх ухааны судалгааны үндсэн асуудлууд, эрдэм шинжилгээ, судалгааны арга зүйн талаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэн санал солилцож, төгсгөлд нь багшийн судалгааны чадамжид нөлөөлдөг хүчин зүйлсийг тодорхойлох зорилгоор шууд асуулга, санал хураах ажлыг mentimeter апплейшн ашиглаж хэлэлцүүлгийг үйл ажиллагааг дүгнэж ажиллалаа. ҮБХИС-ийн ЭШИХ-ийн дарга, доктор (PhD), дэд профессор, хурандаа Ж.Цэрэнчимэд хаалтын үг хэлж, хэлэлцүүлгийн үйл ажиллагааг өндөрлөв.

ҮБХИС-ИЙН БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ