Манай багш, мэргэжилтнүүд дээд боловсролын чанарын баталгаажуулалтын тогтолцоо сургалтад хамрагдав

Боловсрол, шинжлэх ухааны яам, Сингапурын Темасек сангийн дэмжлэгтэй их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийн чанар, үр дүнг үнэлэх, дотоод чанарын баталгаажуулалтыг хангах зорилгоор “Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын тогтолцоо” танилцуулах сургалт ШУТИС дээр энэ сарын 3-наас 4-ний өдрүүдэд боллоо. Сургалтад монголын 6 их, дээд сургуулийн энэ чиглэлийн мэргэшсэн 130 гаруй багш, мэргэжилтнүүд хамрагдав.

Сургалт Монгол Улсын их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөр, холбогдох үйлчилгээнүүдийн хамаарал, чанар, стандартыг баталгаажуулах, сайжруулах зорилгоор дээд боловсролын чанарын баталгаажуулалтын тогтолцоог боловсруулах, мөн байгууллагын стандарт, чанарын гадаад үнэлгээгээр бэхжүүлэх, байгууллагын дотоод бие даасан байдлыг хөнгөвчлөх системтэй, ил тод механизмыг боловсруулах сэдвүүдээр явагдсан юм.

Сургалтад ҮБХИС-иас профессор Я.Чойжамц, доктор (Ph.D) Э.Нацагдорж, доктор (Ph.D) С.Дэнсмаа, С.Мандалмаа, Л.Гантогтох, Б.Мөнх-Эрдэнэ, Б.Сүх-Очир нарын багш, мэргэжилтнүүд оролцлоо.

Энэхүү сургалт нь энэ онд “Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын тогтолцооны танилцуулга”, ирэх 2021 онд  “Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын тогтолцоог боловсруулах” харин 2022 онд  “Мастер багш бэлтгэх” гэсэн багц сургалтуудаар үргэлжлэн явагдах юм байна.

Дотоод аудит, чанарын үнэлгээний алба

Багшийн хөгжлийн төв