ОЮУТНЫ ИЛТГЭХ УРЛАГИЙН ТЭМЦЭЭН АНХ УДАА ОНЛАЙНААР ЗОХИОГДОЖ БАЙНА

Даян дэлхийн цар тахалтай холбогдуулан энэ сарын 8-ны өдөр ҮБХИС-ийн илтгэх урлагийн аварга шалгаруулах “Хөгжлийн гарц” тэмцээнийг анх удаа онлайн хэлбэрээр зохион байгуулав. Тэмцээнийг тус их сургуулийн Сонсогч сурагч оюутны холбоо, “Давах цаг” илтгэх урлаг мэтгэлцээнийг клуб хамтран зохион байгуулж байгаа юм.

“Хөгжлийн гарц” нэгдсэн сэдвийн дор “Нийгмийн үнэт зүйл”, “Хувь хүний хөгжил”, “Миний сургууль” сэдвүүдээр оюун ухаан, эрдэм мэдлэгээрээ өрсөлдөх нээ. Тэмцээн 2 үе шаттай явагдах бөгөөд энэ сарын 17-ны өдөр ялагчид тодорно.

Дашрамд сонирхуулахад, Давах цаг” илтгэх урлаг, мэтгэлцээний клуб нь ҮБХИС-ийн хэмжээнд сонсогч, оюутнуудын илтгэх, мэтгэлцэх болон бусад хувь хүний хөгжлийг дэмжих зорилготой үйл ажиллагааг Сонсогч Сурагч Оюутны Холбоотой хамтран зохион байгуулдаг юм.

2017 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар байгаа энэ клуб улсын хэмжээнд их, дээд сургуулиудын мэтгэлцээний клубуудын чансаа тогтоох Монгол Улсын шадар сайдын ивээл дор зохион байгуулагдсан “Парламентын мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах ” XI тэмцээнд оролцож V байранд эрэмбэлэгджээ. Өнгөрсөн хугацаанд ҮБХИС-ийн мэтгэлцээний аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг зохион байгуулснаас гадна клубын болон уралдаануудад оролцох сонсогч, оюутнуудаа дотооддоо сургалт зохион байгуулж чадавхжуулсаар байгаа юм байна.