ХОШУУЧ ГЕНЕРАЛ Г.ТҮМЭЭГИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ ХҮРТЭЭВ

Цэргийн ерөнхий сургуулийн Артиллерийн ангийг 1940 онд, ЗХУ-д Артиллерийн академийг 1948 онд төгсөж, ЦЕС-ийн их бууны секцийн дарга, АЦЖШ-ын их бууны командлагч, ЦЕС-ийн захирал зэрэг ажлуудыг хийж байсан артиллерчин, хошууч генерал Г.Түмээгийн үр хүүхдүүд аавынхаа нэрэмжит шагналыг бий болгож, жил бүр ҮБХИС, ЦНДС-ийн Артиллер-зэвсгийн тэнхимийн шилдэг багш, сонсогчийг шалгаруулан шагнадаг уламжлалтай.2020 оны шилдэг багшаар Артиллер-зэвсгийн тэнхимийн багш, ахмад С.Лхагважавыг шалгаруулжээ.Хошууч генерал С.Түмээгийн хүү Т.Жаал-Алдар МАЦХ-ны ажлын байранд нэрэмжит шагналыг ахмад С.Лхагважавт гардуулан өглөө.Шагнал гардуулахад МАЦХ-ны дэд тэргүүн, хурандаа Н.Доржханд, гүйцэтгэх захирал, хурандаа Ж.Ванчинсүрэн, удирдах зөвлөлийн гишүүн, хурандаа Д.Гантулга, ЦНДС-ийн Артиллер-зэвсгийн тэнхимийн дарга, дэд хурандаа Ц.Цэрэнбат нар байлцлаа.