Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд МУИС-аас зохион байгуулсан “Кибер аюулгүй байдлын ойлголт өгөх нь” сэдэвт цахим сургалтад ҮБХИС-ийн багш нар хамрагдлаа

Цар тахлын улмаас хүн төрөлхтөн цахимаар түлхүү ажиллах сорилттой зэрэгцээд кибер халдлагын тоо огцом ихэссэн тул гарч болох эрсдлээс хамгаалахын тулд багш, ажилчдад мэдээлэл өгөх, сургаж бэлтгэх зорилгоор “Кибер аюулгүй байдлын ойлголт өгөх” цахим сургалтыг  энэ сарын 16, 17-ны өдрүүдэд МУИС-ийн багшийн хөгжил цахим сургалтын төвөөс зохион байгуулсан. Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд ҮБХИС-аас 19 багш, ажилтан энэхүү сургалтад хамрагдлаа.

БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ