“Радиотехникийн команд” хөтөлбөрийн багийн багш нарын төлөөлөл

ХӨТӨЛБӨРИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ ЦАХИМ УУЛЗАЛТААР ЭХЭЛЛЭЭ.

Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Агаарын цэргийн тэнхимийн “Радиотехникийн команд” цэргийн бакалаврын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх Боловсролын магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөлийн шинжээчдийг 2020 оны 11 дүгээр сард хүлээж авахаар төлөвлөсөн боловч цар тахлын хатуу хол хорионы нөхцөл байдлаас шалтгаалан хойшлогдож 12 дугаар сарын 23-ны өдөр хөтөлбөрийн оролцогч талуудтай цахим уулзалтыг зохион байгуулав.

Цахим уулзалтыг “Радиотехникийн команд” хөтөлбөрийн багийн багш нар, Захиалагч-ажил олгогч талыг төлөөлж Зэвсэгт Хүчний Агаарын цэргийн командлал, харьяа анги, салбарын удирдлагууд,  төгсөгчид болон одоо суралцаж байгаа сонсогчдын төлөөлөлтэй тус тус ярилцлага зохион байгуулж  хөтөлбөрт тавигдаж буй хэрэгцээ шаардлага, тулгамдаж буй асуудал, давуу болон сул талууд, сургалтын орчин, нөхцөл, цаашид сайжруулах боломж зэрэг сэдвээр мэдээлэл, тодруулга хийлээ.

Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шинжээчийн багийн ахлах шинжээчээр Д.Баатархүү /ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал, доктор, дэд профессор/;

Шинжээчээр Ц.Минжин /Жендерийн Үндэсний хорооны дүн шинжилгээ, мэдээлэл судалгааны хэлтсийн дарга, доктор, дэд профессор/;

Л.Эрдэнэбаяр УТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн холбооны салбарын ахлах багш, доктор/;

БМИҮЗ-ийн зөвлөх мэргэжилтэн О.Түмэнжаргал нар ажиллаж байна.

“Радиотехникийн команд” хөтөлбөрийн багийн багш нарын төлөөлөл

“Радиотехникийн команд” хөтөлбөрийн багийн багш нарын төлөөлөл

Захиалагч-ажил олгогч тал буюу Зэвсэгт Хүчний Агаарын цэргийн командлал, харьяа анги, салбарын удирдлагын төлөөлөл

“Радиотехникийн команд” мэргэжлээр төгсөгчдийн төлөөлөл

“Радиотехникийн команд” мэргэжлийг сонгон суралцаж буй сонсогчдын төлөөлөл