“Цац” сургалт, судалгаа, арга зүйн сэтгүүлийн ээлжит дугаарт дараах ерөнхий шаардлагын дагуу өгүүлэл хэвлүүлэхийг урьж байна.

“ЦАЦ” СЭТГҮҮЛД,  ХЭВЛҮҮЛЭХ ӨГҮҮЛЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

Нэг. Сэтгүүлд хэвлүүлэх өгүүлэлд тавигдах ерөнхий шаардлага

  • Сэтгүүлийн нийтлэлийн бодлого, чиглэлийн хүрээнд хамаарах сэдвээр бичсэн өгүүлэл байх бөгөөд 2018 онд батлагдсан ҮБХИС-ийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын стандартын эрдэм шинжилгээ өгүүллийн бичилтийн ерөнхий шаардлагын дагуу байна.
  • Сэтгүүлд хэвлүүлэх эрдэм шинжилгээний өгүүллийг дараах бүтцээр бичнэ.
    • Өгүүллийн нэр;
    • Зохиогчийн овог, нэр, албан тушаал, эрдмийн зэрэг (магистрант, докторант), цол, цахим хаяг;
    • Түлхүүр үг 5-10 үг хэрэглэнэ. Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгалтай, ганц тоон дээр байна /Монгол, Англи хэлээр/;
    • Оршил;
    • Үндсэн хэсэг;
    • Үр дүн, дүгнэлт;
    • Эш татсан сурвалж, судалгааны бүтээлийн жагсаалт.
  • Цац сэтгүүлийн өгүүллийг бичих формат:
    • Өгүүллийг Arial фонтоор, мөр хоорондын зай 1,15 байхаар А4 хэмжээтэй цаасан дээр зүүн гар талаас 30мм, баруун гар талаас 15мм, дээд, доод талаас 20мм-ийн зай авч бичнэ. Өгүүллийг 8 хүртэлх хуудсанд багтаан бичнэ.
    • Өгүүллийн гарчгийг 12pt өндөртэй үсгээр, мөр хоорондын зай 1 байхаар, тод (Bold), том (Caps Lock) үсгээр голлуулан бичнэ.
    • Зохиогчийн овог, нэр нь 12pt өндөртэй үсгээр, налуу (italic) форматаар мөр голлон бичнэ.
    • Өгүүллийн үндсэн хэсэг, дүгнэлтийн бичвэр нь 12pt өндөртэй үсгээр, regular форматтай бичигдэнэ.
    • Өгүүлэлд ашигласан эх сурвалжаас заавал эш татна. Эш татсан эх сурвалжийг бичвэрийн холбогдох хэсэгт зүүлт эшлэлийн аргаар (insert footnote) хуудасны доод хэсэгт оруулна. Эшлэлийн эх сурвалжид зохиогч, эх сурвалжийн нэр, хэвлэгдсэн улс, хот, хэвлэгдсэн он, хэвлэгдсэн газар, хэмжээ (хуудасны тоо), хуудасны дугаар/тал, ISBN-ын дугаар зэргийг дэс дараалуулан бичнэ. Жишээ нь: Паламдорж Ш., Баттулга Ч., Содномцог Д… нар Батлан хамгаалах стратеги. УБ., “Соёмбо принтинг” 2017., т.105, ISBN978-99978-1-454-8;
  • Зураг, хүснэгт, математик бичлэгийн формат:
    • Зураг, бүдүүвч, схем, график, диаграмм, фото зураг багтана. Зураг доторх бичвэрийг мөр хоорондын зай 1 байхаар, 11pt өндөртэй үсгээр бичнэ. Зургийг өгүүлэлд оруулсан дарааллаар араб тоо (1 дүгээр зураг, 2 дугаар зураг)-гоор дугаарлана. Зургийн дугаар, нэрийг 11pt өндөртэй үсгээр, тод (Bold), налуу (italic) форматаар зургийн доод хэсэгт мөр голлуулан бичнэ.
    • Хүснэгт доторх бичвэрийг мөр хоорондын зай 1 байхаар, 11pt өндөртэй үсгээр бичнэ. Хүснэгтийг өгүүлэлд оруулсан дарааллаар араб тоо (1 дүгээр хүснэгт, 2 дугаар хүснэгт)-оор дугаарлана. Хүснэгтийн дугаар, нэрийг 11pt өндөртэй үсгээр, тод (Bold), налуу (italic) форматаар бичнэ. Хүснэгтийн дугаарыг баруун дээд хэсэгт, нэрийг мөр голлуулан бичнэ.
    • Математик томьёог Equation програмаар, 12pt өндөртэй үсгээр бичнэ. Томьёоны дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалт (1)-д бичнэ.
  • Мэдээллийн аюулгүй байдал:
    • Хууль дүрмийг чандлан сахина.
    • Хэвлэн нийтлүүлэхдээ Монгол Улсын холбогдох хууль, дүрэм, журмыг ерөнхий мөрдлөг болгоно.
    • Сэтгүүлийн нээлттэй байдлыг хангах үүднээс сэтгүүлд мэдээллийн аюулгүй байдал, төрийн болон албаны нууцад хамаарах материал илгээхгүй байх бодлого баримталж сэтгүүлийн редакцад бүтээлийг ирүүлнэ.