ЦОЛ НЭМЛЭЭ

ЗХЖШ-ын даргын тушаалаар Батлан хамгаалахын Удирдлагын академийн цэргийн стратегийн төвийн ахлах багш, дэд хурандаа С.Жавхлансүрэнд албан тушаалын зэрэглэлийн хурандаа цолыг, Эрдэм шинжилгээ инновацийн хэлтсийн Хэвлэх үйлдвэрийн дарга, ахмад С.Наранчимэгт хошууч цолыг, Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Артиллер, зэвсгийн тэнхимийн сургагч багш, ахлах ахлагч Э.Энхтайван, Сонсогчийн батальоны сургагч багш, ахлах ахлагч Б.Болдбаатар, сургагч багш, ахлах ахлагч Б.Балжинням нарт албан тушаалын зэрэглэлийн сургагч ахлагч цолыг мөн Офицерын албан тушаалд 6 сараас дээш хугацаагаар ажиллаж байгаа Спорт сургалтын төвийн олон төрөлтийн хүчний сургагч, дасгалжуулагч ахлагч Б.Наадам, Захиргаа удирдлагын хэлтсийн Гадаад хамтын ажиллагаа хариуцсан офицер Н.Энхжаргал нарыг офицерын албанд авч дэслэгч цолыг тус тус олголоо.