АЮУЛГҮЙ БАЙДАЛ, СТРАТЕГИЙН ТӨВ

 

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, СТРАТЕГИЙН ТӨВ

ЭРХЭМ ЗОРИЛГО:

“Суралцагсдад үндэсний аюулгүй байдал, цэргийн болон цэргийн стратегийн ойлголт, энхийг дэмжих ажиллагаа, болон олон улсын зэвсэгт мөргөлдөөний шинж чанар, түүнд гарч буй өөрчлөлтүүдийн талаар суралцаг ч нарт онолын цэгтэй мэдлэг олгох, оновчтой, бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэх, төвийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг шаардлагын түвшинд гүйцэтгэхэд чиглэгдэнэ.

ЗОРИЛТУУД:

  1. Хичээлүүдийн сургалтын хөтөлбөр, сэдвийн төлөвлөгөөг боловсруулж, холбогдох ном сурах бичиг, гарын авлага, материалыг бүрдүүлэх, туурвих, хичээл явуулах сургалтын орчныг бий болгох
  2. Ажлын байрны тодорхойлолтын шаардлагад нийцүүлэн багш нарын мэдлэг чадварыг байнга дээшлүүлэх
  3. Энхийг дэмжих ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах онолын болон дадлагын мэдлэгийг суралцагч нарт олгох
  4. Төвийн суурь болон хавсарга судалгааны чиглэлийн хүрээнд эрдэм шинжилгээний судалгааны чиглэлийн хүрээнд эрдэм шинжилгээний, судалгааны ажил гүйцэтгэх, хамтран ажиллах
  5. Монгол улсын төрийн цэргийн бодлого, цэрэг улс төрийн гадаад бодлого, үндэсний аюулгүй байдал, энхийг дэмжих ажиллагаа, зэвсэгт мөргөлдөөний хууль, болон улсын эрх зүйн онол практикийн мэдлэгийг суралцагч нарт олгох

Төвийн үйл ажиллагаа:

Аюулгүй байдал, цэргийн урлаг судлалын тэргүүлэх төв байх бөгөөд Зэвсэгт хүчний цэргийн бүлэглэл /хүч/-ийн операцийг зохион байгуулж явуулах, аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, стратегийн чиглэлээр сургалт, судалгаа явуулж байна.

Төв нь Батлан хамгаалах бодлогын үндэс, аюулгүй байдал судлал, цэргийн стратег, олон улсын эрх зүй, энхийг дэмжих ажиллагаа, цэргийн урлагийн хөгжлийн чиг хандлага зэрэг мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлүүд, “Аюулгүй байдлын дамжаа”, “Стратегийн дамжаа”-ны албан тушаалын мэргэшүүлэх сургалтыг тус төвийг түшиглэн зохион байгуулна.