ЦЭРГИЙН УХААНЫ МАГИСТРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА

ҮБХИС-ийн Цэргийн урлаг судлалын магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн  анхдугаар хуралдаан 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр цахимаар зохион байгуулагдлаа.

Хуралдаанаар Дархан уул аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга дэд хурандаа Н.Сүхбаатар “ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АРГА ЗАМ” ,

Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга дэд хурандаа О.Ганзориг  “ЦЭРГИЙН АЛБАНЫ НАСНЫ ЗАЛУУЧУУДЫН ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАНААС ЗАЙЛСХИЙХ ОРОЛДЛОГЫГ СААРУУЛАХ АРГА ЗАМЫГ СУДЛАХ” сэдвээр тус тус магистрын зэрэг горилсон ажлыг хэлэлцүүлж цэргийн ухааны магистрын зэрэг амжилттай хамгааллаа.

Дэд хурандаа Н.Сүхбаатарын эрдэм шинжилгээний ажлыг доктор, профессор, хошууч генерал, С.Баасанхүү, дэд хурандаа О.Ганзоригийн эрдэм шинжилгээний ажлыг доктор, профессор, хурандаа Т.Соронзонболд нар удирдсан байна.

Цэргийн ухаан судлалын магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга доктор, хурандаа Ц.Гандорж магистрын зэргээ цахимаар амжилттай хамгаалсан дэд хурандаа Н.Сүхбаатар, О.Ганзориг нарт баяр хүргээд ажил амьдралд нь өндөр амжилт хүсэж зөвлөлийн гишүүдээс хэлсэн санал, зөвлөмжийг цаашдын судалгаа, эрдэм шинжилгээний ажилдаа тусган хэрэгжүүлэх, эрдмийн ажлаа үргэлжлүүлэхийг захилаа.

АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТЫН АЛБА