ШАГНАЛЫН ХУРТАЙ БАГШ НАРЫН БАЯР

Жил бүр аравдугаар сарын эхний долоо хоногт тэмдэглэдэг Монголын багш нарын өдрийг тохиолдуулан 99 жилийн түүхэн замналтай ҮБХИС-ийн эрдмийн хамт олон Дэлхийн багш нарын баярын 26, Монголын багш нарын 54 дэх өдөрт зориулсан баярын хурлыг зохион байгуулж, “Оны тэргүүн”-ий багш нарыг тодруулж, Улс, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд удаан жил үр бүтээл гарган ажиллаж байгаа, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан эрдэмтэн багш нарт шагнал гардууллаа.

Баярын хурлын  ажиллагаанд тус сургуулиас төрсөн Монгол Улсын гавьяат багш, ҮБХИС-ийн анхны Хүндэт профессор Д.Санжсүрэн, Гавьяат багш, ҮБХИС-ийн хүндэт доктор, доктор, профессор Б.Түмэн,  Гавьяат багш, доктор, профессор Л.Батмөнх, Гавьяат багш, доктор профессор Г.Мягмаржав, Гавьяат багш, ҮБХИС-ийн хүндэт профессор А.Гэлэгжамц нарын эрхэм хүндтэй зочид оролцлоо.

Хурлын ажиллагааг ҮБХИС-ийн Сургалтын хэлтсийн дарга, доктор (Ph.D) дэд хурандаа Б.Мандахбаяр нээж, Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэв.

Дараа нь Санхүү эдийн засгийн их сургуулийн салбар дундын судлалын тэнхимийн доктор, профессор багш Ю.Хорлоо “Багшийн хөгжил” сэдэвт илтгэлийг уншиж, Эрдэм шинжилгээ, нийгмийн түншлэлийн асуудал хариуцсан дэд захирал, ШУ-ны доктор, профессор, хурандаа Б.Өлзийхуяг эрдэмтэн багш судлаачдад баярын мэндчилгээ дэвшүүлэн зарим багш нарт салбарын болон бусад байгууллагууд, “Оны тэргүүний” багш нарын шагналыг гардуулж, амжилт бүтээлийн эздүүддээ баяр хүргэж ажилд нь амжилт хүсэв.

Мөн ОХУ-ын алдарт Марийнский театрын дуучин Чулуунбаатарын Бадрал ая      дуугаа өргөж, “Эрдмийн цуурай” бүжгийн хамтлаг болон оюутан, сонсогчид урлагийн тоглолтоо толилуулсан бол арга хэмжээний төгсгөлд Монголын багш нарын хүндэтгэлийн дуу болох МУ-ын СГЗ Ж.Бадраагийн үг, УГЗ Ш.Эрдэнэбатын хөгжим “Багшаа дуулъя”  дууг эрдэмтэн багш нар хамтдаа дуулснаар дуутай, хууртай, шагналын хуртай баярын ажиллагаа өндөрлөлөө.

ҮБХИС-ийн “Оны тэргүүний багш”-аар АБДС-ийн Электроникийн тэнхимийн ахлах багш, доктор /Ph.D/ Б.Баярмөнх, Дэд байрт ЦНДС-ийн Агаарын цэргийн тэнхимийн багш, доктор /Ph.D/, дэд хурандаа Ц.Дунгармаа, Гутгаар байрт Батлан хамгаалахын МСҮТ-ийн сургагч багш, сургагч ахлагч Э.Энхтайван нар шалгарлаа.

Батлан хамгаалахын сайдын тушаалаар Батлан хамгаалах яамны “Хүндэт жуух бичиг”-ээр Багшийн хөгжлийн төвийн сургалт, арга зүйн ахлах мэргэжилтэн Г.Балжинням, Сургалтын хэлтсийн Гадаад хэлний сургалтын төвийн ахлах багш, Р.Онон, “Дайчин алдар-I, I, III” медаль, “Эх орны төлөө-I, II, III” хүндэт тэмдгээр нийт 18 хүн шагнуулсан бол Боловсрол, шинжлэх ухааны яамны “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Сургалтын хэлтсийн Гадаад хэлний сургалтын төвийн багш Н.Жавзанпагам, багш О.Гэрэлмаа, АБДС-ийн Математик мэдээллийн технологийн тэнхимийн ахлах багш Н.Норовсүрэн нарын 5 хүн, “Жуух бичиг”-ээр БХУА-ийн Цэргийн стратегийн төвийн дарга, хурандаа Г.Эрдэнэбаатар, Сургалтын хэлтсийн Гадаад хэлний сургалтын төвийн багш С.Батзул, багш Д.Майцэцэг нарын 9 хүн, Монгол Улсын соёлын яамны “Соёлын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр ЦХК-ийн хөгжмийн урлагийн тэнхимийн ахлах багш, ахмад Б.Алтанхуяг, багш Ш.Цогтгэрэл нар шагнагдлаа.

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар хошууч цолыг Хээрийн сургалтын төвийн дарга, ерөнхий инженер, ахмад Ч.Төгсбаяр, ЦНДС-ийн АХТТ-ийн багш, ахмад Ш.Амгаланбаатар, ахмад цолыг Сургалтын хэлтсийн бакалаврын хөтөлбөр, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Э.Бямбасүрэн, Эрдэм шинжилгээ, инновацийнн хэлтсийн нэгдсэн лабораторийн цэргийн зориулалттай лабораторийн эрхлэгч, ахлах дэслэгч  Н.Мөнх-Очирт, ахлах дэслэгч цолыг ЦНДС-ийн ЕЦТ-ийн багш, дэслэгч Г.Амгалан, АЦТ-ийн багш, дэслэгч Э.Дашдорж нарын 5 офицерт албан тушаалын зэрэглэлийн цолыг тус тус олгож мөн Зэвсэгт хүчний Жанжин штабын “Жуух бичиг”-ээр 3, “Өргөмжлөл”-өөр 2, Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар 3, Монголын залуучуудын холбоо 6, Монголын ахмад багш нарын  холбоо 1, Олимпийн хорооны шагналаар 1 багш тус тус шагнагдсан байна.

                        “Оны тэргүүний багш”  АБДС-ийн Электроникийн тэнхимийн ахлах багш, доктор /Ph.D/ Б.Баярмөнх

Дэд байр ЦНДС-ийн Агаарын цэргийн тэнхимийн багш, доктор /Ph.D/, дэд хурандаа Ц.Дунгармаа
Гутгаар байр Батлан хамгаалахын МСҮТ-ийн сургагч багш, сургагч ахлагч Э.Энхтайван