Зорилго: Тохилог орчин, хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон, тэдний хэрэгцээ шаардлагыг хангасан хөтөлбөр сургалтаар дамжуулан хүүхдүүдэд үндэсний үзэл-цэрэг эх оронч хүмүүжил төлөвшүүлэх олон улсын хэмжээний үндэсний төв болох

Түүхэн замнал: “Шонхор” зуслан нь анх 1983 оны 06 дугаар сарын 29-ны өдөр нээлтээ хийж хүүхэд багачуудаа амрааж эхэлсэн бөгөөд өдгөө 36 жилийн арвин баялаг түүхтэй зуслан.  Улаанбаатар хотоос 120 км-т Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоны Түнхэл, Буянт голын бэлчирт ой мод, булаг, шанд бүхий байгалийн үзэсгэлэнт “Хонхын дэв” хэмээх газарт байрладаг.

Улаанбаатар хотын галт тэрэгний төв буудлаас Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон хүртэл 110 км галт тэргээр, Түнхэл тосгоноос “Шонхор” зуслан хүртэл /10 км/ байгалийн үзэсгэлэнт газраар автомашин автобусны аяллыг бүлгийн багш удирдан, хүүхдүүдийн аюулгүй байдлыг ханган ажиллана.

       Улсын 7 удаагийн тэргүүний хүүхдийн зуслан бөгөөд зуслангийн стандарт шаардлагыг бүрэн хангаж Дэлхий, Ази, Монголын зуслангийн холбооны гишүүн болж, хүүхдэд үндэсний үзэл-цэрэг эх оронч хүмүүжил олгох “Үндэсний төв” болсон. 2012 онд “Монгол цэрэг-Жуулчин” ТӨҮГ-ын “Оны шилдэг байгууллага”, Батлан хамгаалах салбарын оны онцлох бүтээлч 10 ажлын нэг, 2013 онд  Улсын “Шилдэг шинэлэг хөтөлбөртэй” Тэргүүний зуслан, 2014 онд Монголын “Бизнес хөгжлийн гарц” холбооны “Монгол чанар” цомын эзэн, 2015 оны Эрүүл аюулгүй орчин бүрдүүлсэн зуслан, 2019 оны Шилдэг зуслан  болсон.

Үндсэн үүрэг: Үзэсгэлэнт байгаль, цэвэр орчинд байрласан, олон улс, үндэстний хүүхэд, өсвөр үе, залуучуудын эрхийг дээдэлсэн, тэдний амрах, хөгжих, оролцох, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй хүүхдэд ээлтэй, аюулгүй ногоон орчныг бүрдүүлсэн үйлчилгээний байгууллага юм.

Нэг ээлжиндээ /7 хоног/ 200 хүүхэд хүлээн авах амралтын байр, зоогийн газар,  Зэвсэгт хүчний бичил музей, дүрслэх урлагийн танхим,  номын сан, Өв соёлын өргөө, сургалтын байруудтай. 16 хүүхдийн халуун усны байр болон баталгаатай мах, сүү, талхаар хангах өөрийн туслах аж ахуйтай.

2022 онд амрагч хүүхдүүддээ дараах шинэлэг хөтөлбөрүүдийг бэлтгэн боловсруулан үйл ажиллагаагаа явуулж байна.

1.Цэрэг-эх оронч хүмүүжлийг өсвөр үедээ төлөвшүүлэх хөтөлбөр

  • “Монгол цэрэг, дэлхийн цэрэг” хөтөлбөрт танилцуулга
  • “Галын бэлтгэл” цэргийг зэвсэглэл танилцуулах хөтөлбөр
  • “Жагсаалын бэлтгэл”
  • “Монгол наадгай” соёл уламжлалын хөтөлбөр
  • “Бэсрэг наадам” соёл уламжлалын хөтөлбөр
  • “Марш тактик” тусгай бэлтгэлийн хөтөлбөр
  • “Үлгэрийн цаг”

2.Хүмүүнлэг энэрэнгүй – Ур чадварыг төлөвшүүлэх хөтөлбөр

  • Тоглоомын тойрог
  • “Бэрх биш ээлтэй” дохионы хэл
  • Бүжиг
  • Бүтээлийн урлан
  • Хувь хүний хөгжлийн хөтөлбөр
  • Авьяаслаг шонхрууд урлагийн наадам
  • Спортын сонголтын төв
  • Танин мэдэхүйн “АХА”, “Алтан хонх” тэмцээнүүд
  • Movie time

3.Байгаль экологи – Амьдрах ухаан төлөвшүүлэх хөтөлбөр

  • Анхны тусламж үзүүлэх сургалт
  • Уяа зангилаа
  • “Бүчний дайн” хөгжөөнт тоглоом
  • Морз үсэг
  • Хээрийн аялал
  • Зүг чиг олох
  • Оньс ажиллагаа – Хаадын эрэлд
  • Гамшгийн үеийн аюулаас хамгаалах сургалт зэрэг 3 үндсэн чиглэлийн 30 гаруй хөгжлийн хөтөлбөрийг бэлдэн амрагчдаа амраахад бэлэн болоод байна.

Бидэнтэй холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://www.facebook.com/Shonhor.Zuslan пэйж хуудас руу болон 99741079, 99239347, 80498990 утсаар холбогдоно уу.

Холбогдох утас: 99741079, 99239357, 80498990