ШУА-ийн ерөнхийлөгчид ҮБХИС-ийн эрдмийн хамт олон хүндэтгэл үзүүллээ

Өнгөрсөн сарын 22-ны өдөр ШУА-ийн Их чуулган хуралдан ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиа явуулж, ШУА-ийн ерөнхийлөгчөөр Д.Рэгдэлийг улираан сонгосон.Түүнийг улиран сонгогдсонтой холбогдуулан ҮБХИС-ийн эрдмийн хамт олноос хүндэтгэл үзүүллээ.Энэ үеэр ҮБХИС-ийн захирал, бригадын генерал П.Жаргалан ШУА-ийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв .Мөн их сургуулийнхаа эрдэм судлал, судалгаа шинжилгээний ажлын талаар товч танилцуулга хийж, дараа боломжтой цаг үедээ ҮБХИС-ийн үйл ажиллагаатай танилцахыг хүслээ.