“Эрдэм судлал-2021” магистрант, докторантуудын эрдэм шинжилгээний онол, практикийн хурал цахимаар амжилттай зохион байгууллаа

ҮБХИС-ийн Ахисан түвшний сургалтын албанаас 2020-2021 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны хүрээнд “Эрдэм судлал-2021” магистрант, докторантуудын эрдэм шинжилгээний онол, практикийн хурал өнөөдөр цахимаар амжилттай зохион байгууллаа.

Цахим хуралд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, нийгмийн түншлэл хариуцсан дэд захирал, доктор (Sc.D), профессор, хурандаа Б.Өлзийхуяг, Ахисан түвшний сургалтын албаны дарга доктор (Ph.D), дэд профессор, дэд хурандаа Д.Отгонцэцэг, доктор (Sc.D), профессор Г.Мягмаржав, профессорын багийн ахлагч доктор (Sc.D), профессор Л.Батцэнгэл, доктор (Ph.D), дэд профессор, дэд хурандаа Б.Эрдэнэчимэг, доктор (Ph.D), дэд профессор С.Болорцэцэг, доктор (Ph.D), дэд хурандаа Т.Мөнх-Оргил, доктор (Ph.D), дэд профессор, хошууч Г.Пүрэвсүрэн нарын эрдэмтэн, судлаачид оролцов.

Ахисан түвшний хөтөлбөрт суралцагчдаас 50 гаруй илтгэл ирснээс докторант Ц.Буянцогтоо “Энэтхэг-Номхон далайн стратегийн өнөөгийн байдал, цаашдын хандлага”, докторант Н.Соёлгэрэл “Олон улсын харилцаа, бүс нутгийн геополитикийн орчны өөрчлөлтөд хийсэн судалгаа, дүн шинжилгээ”,Докторант хошууч Г.Батбаяр “Тактикийн хөгжилд гарч буй өөрчлөлт”, докторант дэслэгч М.Мөнгөнцэцэг “ОХУ-ын Зэвсэгт хүчний материал хангалтын онцлог”, магистрант Б.Баярчимэг “Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй цэргийн алба хаагчдын сэтгэцийн байдалд нөлөөлж буй зарим асуудал”, магистрант хошууч Ө.Нарантуяа “Цэргийн алба хаагчдын ёс зүйн төлөвшил, албандаа хандах хандлага, түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйл”, магистрант Б.Санчирмаа “Төрийн бодлогын залгамж чанар түүнд хийсэн судалгаа”, магистрант Т.Оргилхүү “Геополитикийн өөрчлөлт ба Монгол Улсын аюулгүй байдлын хэтийн төлөв”, магистрант А.Амартайван “Япон улсын аюулгүй байдлын орчны өөрчлөлт”, магистрант Б.Баттулга “Маршийн аялгуугаар цэргийн алба хаагчдын сэтгэл зүйд нөлөөлөх нь” зэрэг сэдвээр өөрсдийн судалгааны ажлын үр дүнгээ хэлэлцүүллээ.

АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТЫН АЛБА