“ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГАА, ИННОВАЦЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГА ЗҮЙ” сэдэвт сургалт, семинарыг амжилттай зохион байгууллаа

ҮБХИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын хэлтэсээс Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан энэ сарын 04-ний өдөр харьяаллын сургуулийн захирал, эрдэм шинжилгээ, сургалт эрхэлсэн дэд захирал, тэнхим, төвийн дарга, ахлах багш нарт “Эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын  үйл ажиллагааг зохион байгуулах арга зүй” сэдэвт сургалт, семинарыг амжилттай зохион байгууллаа.

Сургалт, семинарт  “ҮБХИС-ийн эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт” сэдвээр ЭШИХ-ийн дарга, доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Ж.Цэрэнчимэд, “Улсын болон БХЯ-ны ШУТЗ, ҮБХИС-ийн захиалгат төсөл санаачлах, хэрэгжүүлэх арга зүй” сэдвээр БХЭШХ-ийн Цэргийн урлаг судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Sc.D), профессор Ш.Паламдорж, “Судалгаа хөгжүүлэлтийн ажлын үнэлгээ, түүнийг тодорхойлох арга зүй” сэдвээр БХЭШХ-ийн дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), профессор, хурандаа Т.Соронзонболд, “ҮБХИС-ийн багш судлаачийн эрдэм шинжилгээний бүтээлийн мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах судалгааны багаар ажиллах арга зүй” сэдвээр ЭШИХ-ийн Эрдэм шинжилгээний ахлах мэргэжилтэн, магистр, дэд хурандаа Э.Булгантөгс, “Инновацын үйл ажиллагааны бүтээмжийг нэмэгдүүлэх арга зүй” сэдвээр ЭШИХ-ийн инновацын мэргэжилтэн, дэслэгч, магистр Л.Бямбажаргал нар тус тус илтгэж, эрдэм шинжилгээ, судалгаа боловсруулалтын ажил, инновацын үйл ажиллагааны чиглэлээр багш судлаачдад тулгамдаж буй асуудлууд, шинэлэг арга шийдэл, гарцын талаархи санал бодлоо солилцов.

    Сургалт, семинарыг дүгнэж тус их сургуулийн Эрдэм шинжилгээ, нийгмийн түншлэлийн асуудал хариуцсан дэд захирал, доктор(Sc.D), профессор, хурандаа Б.Өлзийхуяг “ҮБХИС-ийн хөгжлийн стратеги-2030”,  ҮБХИС-ийн “2020-2021” хичээлийн жилийн зорилго, зорилттой уялдуулж эрдэм шинжилгээ, судалгаа боловсруулалтын ажил, инновацын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр үүрэг өглөө.

ҮБХИС

ЭШИХ