Эрх тэгш оролцоо хөгжилд хөтөлнө

Шийдвэр гаргах эрх мэдлийг тэнцвэржүүлье.

“Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын 2.2-т нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад нийгмийн хөгжил дэвшилд жендэрийн эрх тэгш оролцоог хангах, нийгмийн баялгийн үр шимээс адил тэгш хүртэх таатай орчинг бүрдүүлэх зарчимд суурилна гэж заасан. Мөн Жендэрийн талаар баримтлах бодлого (2017-2024)-д боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт “Жендэрийн тэгш байдлыг хангахад саад болж буй хэвшмэл ойлголтыг өөрчлөх үйл явцыг манлайлах” гэсэн 4-р зорилтыг дэвшүүлэн тавьсан болно. Энэ зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд бүх шатны боловсролын сургалтын байгууллагын удирдлага, багш, ажилтнууд болон хэвлэл мэдээллээр дамжуулан бүх нийтийн жендэрийн боловсролыг дээшлүүлэх, жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, ялгаварлан гадуурхлыг арилгахад чиглэсэн арга хэмжээ, санаачлагуудыг дэмжин ажиллаж байна.

Эрх тэгш оролцоо хөгжилд хөтөлнө

Шийдвэр гаргах эрх мэдлийг тэнцвэржүүлье.