ҮБХИС дараах мэргэжлүүдээр нэмэлт элсэлт авна

ҮБХИС дараах мэргэжлүүдээр нэмэлт элсэлт авна.

Үндэсний батлан хамгаалахын их сургууль нь дараах мэргэжлүүдээр нэмэлт элсэлтийг зохион байгуулна. Үүнд:

д/д Хөтөлбөр Суурь хичээл  Дагалдан хичээл Хяналтын тоо Тайлбар
Хичээлийн нэр Босго оноо Хичээлийн нэр Босго оноо
1 Эдийн засаг Математик

 

 

 

 

 

 

 

480

Англи хэл

Орос хэл

Математик

Физик

Газар зүй

Монголын түүх

Хими

Биологи

 

 

 

 

 

 

 

480

10 Энгийн
2 Менежмент 13 Энгийн
3 Авто инженер Математик

Физик

20 Энгийн
4 Цэргийн хими хамгаалалт Хими

Биологи

9 Цэргийн
5 Зенитийн артиллери Математик

Физик

3 Цэргийн
6 Зенитийн пуужин 4 Цэргийн
7 Радиотехникийн команд 3 Цэргийн
8 Цэргийн зэвсэглэл 7 Цэргийн
9 Артиллери 5 Цэргийн
10 Цэргийн инженер 4 Цэргийн
11 Хуягт танкийн команд 5 Цэргийн

 

Бүртгүүлэгчид тавигдах шаардлага

Цэргийн мэргэжлийн бакалаврын хөтөлбөрт элсэгчид /зөвхөн эрэгтэй/ 165 см-ээс дээш өндөртэй, 60 кг-аас багагүй жинтэй, биед шивээсгүй, биеийн ил хэсэгт сорвигүй, элдэв гаж зуршилгүй, сэтгэц эрүүл байх шаардлагуудыг хангасан байвал зохино. /Монгол Улсын засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолоор батлагдсан “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам”-ын 1 дүгээр хавсралт/

Хугацаа: 2021 оны 9 дүгээр сарын 27-наас 30-ны өдрүүдэд 10.00 – 16.00 цагт

Байршил: ҮБХИС-ийн Сургалтын хэлтэс, Хичээлийн 1-р байр 101 тоот

Холбогдох утасны дугаар: 453164, 59090682, 99077929

Бүрдүүлэх бичиг, баримт:

  • Иргэний үнэмлэхийн хуулбар /2 хувь/;
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж /2019, 2020, 2021/;
  • Боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг;
  • Сурагчийн хувийн хэрэг;
  • 3х4 хэмжээний цээж зураг /4 хувь/;
  • Төгссөн сургуулийн тодорхойлолт;
  • Өөрийн суралцах бэлтгэл, авъяас чадвар, туршлага, хувийн зан чанар, хэрхэн суралцахаа илэрхийлсэн эссе бичлэг;
  • Гурван үеийн намтар.

Жич: Цайны цаг 12.00 – 13.00

СУРГАЛТЫН ХЭЛТЭС