ҮБХИС-ийн багш нарын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх цахим сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

“Үр дүнд суурилсан боловсрол” бодлогын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд багшийн хөгжлийн төвөөс багшлах мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, шинэ дэвшилтэт сургалтын арга зүй, технологийг онлайнаар эзэмшүүлэх зорилготой эхний модуль цахим сургалтыг 2021 оны 2 сарын 03-10 өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад ҮБХИС-ийн харьяаллын академи, дээд сургууль, коллеж, төв, тэнхимийг төлөөлж 56 багш оролцсон. Цахим сургалтанд хамрагдсанаар багш нар цахим сургалтын арга зүй эзэмшиж, дэвшилтэт технологийг багшлах арга зүйдээ нэвтрүүлж, “Сургалтын нээлттэй нөөц материал” (OER) -ыг сонгон ашиглах, хичээлдээ хэрэглэх замаар сургалтын үр өгөөжийг дээшлүүлэх боломжийг олгосон ач холбогдолтой сургалт болж өндөрлөлөө. Сургалт хийх боломжоор хангасан сургуулийн удирдлага, чиглүүлэгч багш нар, сургалтад хамрагдсан багш нартаа дахин талархал илэрхийлье.

ҮБХИС-ИЙН БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ