ҮБХИС-ИЙН БАГ, ТАМИРЧИД 2 АЛТ, 5 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ МЕДАЛЫН АМЖИЛТ ҮЗҮҮЛЛЭЭ

Зэвсэгт хүчний 2021 оны аварга шалгаруулах Цэрэгжлийн буудлага, Саадын зурвас, Цэргийн 3 төрөлт, ЦСЦ зуны 5 төрөлт, Цэрэгжлийн гимнастик, Туухай өргөлтийн тэмцээнүүд Хужирбулан дахь сургалтын төв, Зэвсэгт хүчний 017 дугаар ангиудад зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

Зэвсэгт хүчний аварга шалгаруулах 6 төрлийн тэмцээнд Зэвсэгт хүчний 40 гаруй анги, салбар оролцсноос ҮБХИС-ийн баг, тамирчид амжилттай оролцож дараах амжилтыг үзүүлсэн байна.Саадын зурвасын эмэгтэй офицерын төрөлд Спорт сургалтын төвийн ахлах багш, ахмад Г.Тунгалаг 2 минут 41 секундын амжилтаар “Алтан медаль”, Цэрэгжлийн гимнастикийн эмэгтэй чөлөөт хөдөлгөөний төрөлд АБС-ийн М1-203 дамжааны оюутан Э.Элбэрэл 9,4 баллаар “Алтан медаль”, Туухай өргөлтийн 80кг жинд түлхэлтэй өргөлтийн төрөлд ХҮР-ийн захирагч, ахмад Г.Цолмонхүү 214 өргөж  “Мөнгөн медаль”, хоёр төрөлтийн нийлбэр 312 оноогоор “Мөнгөн медаль”, Цэргийн гурван төрөлтийн буудлагын төрөлд ТӨБДС-ийн сургагч, сургагч ахлагч С.Хаш-Эрдэнэ 13 оноогоор “Мөнгөн медаль”, Цэрэгжлийн буудлагын АКМ-ийн төрөлд Спорт сургалтын төвийн ахлах багш, хошууч Б.Батдэмбэрэл – 94 оноогоор “Хүрэл медаль”, ЦСЦН-ын зуны таван төрөлтийн эмэгтэй 36-40 насны ангилалд Спорт сургалтын төвийн ахлах багш, хошууч Б.Батдэмбэрэл нийт 156 оноогоор “Мөнгөн медаль”, эмэгтэй 41- дээш насны ангилалд, Спорт сургалтын төвийн нярав, Б.Алтанцэцэг нийт 245 оноогоор “Мөнгөн медаль”-ыг тус тус хүртлээ.

Тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчиддаа сургуулийн удирдлага, эрдмийн хамт олны өмнөөс баяр хүргэж, спортын амжилт хүсье.