ҮБХИС-ийн сонсогч, сурагч, оюутнуудын анхааралд

УОК-ийн шийдвэрээр 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хатуу хөл хорио тогтоож хичээл, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэн ажиллаж байна.

Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас урьдчилан өгсөн чиглэлийн дагуу дараах зүйлүүдийг нийт суралцагчдад анхааруулж байна. Үүнд:

  1. Цахим асуумжид хамрагдаагүй суралцагчид яаралтай бөглөж дуусгах /11 дүгээр сарын 25-ны 12:00 цагаас өмнө/;
  2. 119.мн сайтруу орж дэлгэрэнгүй судалгаанд яаралтай хамрагдах/11 дүгээр сарын 25-ны 12:00 цагаас өмнө/;
  1. Хөдөө орон нутаг явах суралцагчид замын зардлаа өөрөө бэлтгэх /тээвэрлэх шийдвэр ойрын хугацаанд гарч магадгүй байна/;
  2. Тээвэрлэлт хийх шийдвэр гарсан тохиолдолд хувийн хамгаалах хэрэгсэл амны хаалт, гар ариутгагчийг хангалттай нөөцтэйгээр бэлтгэх /очих газрын хол, ойроос шалтгаалан бэлтгэлээ сайтар хангах/;
  3. Гадуур /дотуур байр хамаарахгүй/ байрлаж буй суралцагчид харьяа дүүргийн эмнэлэг дээрээ очиж Ковид 19-ийн шинжилгээ өгөх /12 дугаар сарын 04-ний дотор/;
  4. Дээрх 5 ажлыг бүрэн гүйцээсэн суралцагчид хөдөө, орон нутагт зорчих эрхтэй болно гэдгийг анхаарна уу;
  5. Цэргийн мэргэжлээр суралцаж буй өдрийн ангийн сонсогчдод хөдөө, орон нутаг явах шийдвэр эцэслэж гараагүй байгаа тул бэлтгэлээ мөн адил хангах бөгөөд тухайн үед шийдвэрийг танилцуулна.

              СУРГАЛТЫН ХЭЛТЭС