ӨНГӨРСӨН ӨДРҮҮДЭД БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ШИНЖЭЭЧДИЙН БАГ ҮБХИС ДЭЭР АЖИЛЛАЛАА

Энэ сарын 21-ний өдөр ҮБХИС-ийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Агаарын цэргийн тэнхимийн Радио техникийн команд хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийх шинжээчийн баг ажиллалаа. Үндэсний батлан хамгаалахын их сургууль Радио техникийн команд бакалаврын хөтөлбөрийг 1992 оноос тусгай зөвшөөрлийг нь авч, өдгөө 29 дэх жилдээ сургалтын үйл ажиллагаагаа эрхэлж байгаа юм. Монгол Улсад энэ хөтөлбөрийг зөвхөн тус их сургуульд бэлтгэж байгаа бөгөөд магадлан итгэмжлэлд анх удаа орж байна.Мөн энэ сарын 28-ны өдөр буюу пүрэв гаригт Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Ерөнхий цэрэг, хуягт танкийн команд бакалаврын хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийх шинжээчийн баг ажилласан юм.