“БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ”

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн ахиц дэвшил, хөгжлийн амин сүнс, хөдөлгөгч хүч нь ардын үр хүүхдийг сурган хүмүүжүүлэх гэгээн үйлсэд хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж яваа эрдмийн хамт олондоо Дэлхийн багш нарын 26 дахь, Монголын багш нарын 54 дэх өдрийн мэнд хүргэе.

Өнгөрсөн хичээлийн жилийн хугацаанд багш судлаачид, суралцагчдын эрдэм шинжилгээ, инновацын гүйцэтгэл, үр дүнд тодорхой ахиц гарч аюулгүй байдал, батлан хамгаалах судлалаар үндэсний хэмжээнд тэргүүлэх, бүс нутагтаа өрсөлдөх чадвартай болох эрхэм зорилго, стратегийн зорилтуудаа хэрэгжүүлэхэд дэмжлэг болохуйц ажлууд хийгдэж, багшлах бүрэлдэхүүнд олон улсын “impact factor” бүхий сэтгүүлд өгүүлэл нийтлүүлэх , олон улс, үндэсний, салбарын хэмжээний судалгааны төсөлт ажил гүйцэтгэх, судалгааны ажлын үр дүнг улс болоод олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх, судалгааны ном бүтээл туурвих, шинэ санаа, зохион бүтээх ажилд идэвхтэй оролцож ирсэнд удирдлагын зүгээс ямагт талархаж байдгийг энэ ялдамд тэмдэглэхэд таатай байна.

ҮБХИС-ийн үе үеийн багш нар та бүхэндээ Монголын багш нарын өдрийн халуун мэндийг дахин дахин өргөн дэвшүүлж сургалт, эрдэм судлалын үйлсдээ үнэн сэтгэлээ зориулж, өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ ПРОФЕССОР, БРИГАДЫН ГЕНЕРАЛ П.ЖАРГАЛАН