Захиргааны удирдлагын хэлтэс

ЗОРИЛГО: Төрийн албаны стандартыг хэвшүүлэх, байгууллагын соёлыг төлөвшүүлэн төрийн албаны үйлчилгээг түргэн шуурхай хүргэх

ЗОРИЛТ:

  • Байгууллагын хөгжил, үйл ажиллагааны менежмент, төлөвлөлтийг боловсронгуй болгох,  байгууллагын соёлыг төлөвшүүлэх, хууль, тогтоомж, тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулах,  түүнийг хэвшүүлэн ажиллах
  • Хүний нөөцийн төлөвлөлтийг боловсронгуй болгон чадварлаг боловсон хүчнийг бүрдүүлэх, хөгжүүлэх, хянах, нийгмийн хамгааллын үйл ажиллагаанд ахиц гаргах,
  • Байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангуулах, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг сайжруулан хэвшүүлэх,
  • Байгууллагын гадаад хамтын ажиллагааны чанар, үр дүн, цар хүрээг өргөтгөн сайжруулж, түүнийг хэвшүүлэн ажиллах

ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ:

  • 1997-2010 онд Батлан хамгаалахын их сургуулийн Захирлын ажлын алба
  • 2010-2015 онд Батлан хамгаалахын их сургуулийн Захиргааны удирдлагын алба
  • 2015-2018 онд Батлан хамгаалахын их сургуулийн Тамгийн хэлтэс
  • 2018-2023 Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Захиргаа удирдлагын хэлтэс
  • 2023-оноос Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Захиргааны удирдлагын хэлтэс

ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ҮНДСЭН ҮҮРЭГ:

Захиргааны удирдлагын хэлтэс нь хүний нөөцийн бодлого, хууль, тогтоомжийн хэрэгжилт, гадаад харилцаа, албан хэрэг хөтлөлт, мэдээллийн аюулгүй байдал, нууц, архивын ажил үйлчилгээг офицер, ахлагч, ажилчин албан хаагч, ард иргэдэд үзүүлэн сургуулийн дотоод бүтэц зохион байгуулалтын хувьд бүрэлдэхүүн сургуулиудын болон бүтцийн нэгжүүдийн ажлыг уялдуулж, нэгтгэн зохицуулах, өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг тус тус хангах, захирлын ажлын албаны үндсэн нэгж юм.