“СПОРТООР ТЭРГҮҮЛЭГЧ ХАМТ ОЛОН” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНД ҮБХИС-ИЙН БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

БХЯ-ны харьяа аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Спортоор тэргүүлэгч хамт олон” цогцолбор тэмцээн 11 дүгээр сарын 8-9-ний өдрүүдэд гар бөмбөг, дартс, сагсан бөмбөг, ширээний теннис гэсэн спортын 4 төрлөөр явагдаж өндөрлөсөн юм. Цэргийн төв хэвлэлийн 100 жилийн ойг угтан БХЯ-ны “Соёмбо” редакцаас зохион байгуулж буй тус тэмцээнд ҮБХИС-ийн баг […]

АХЛАГЧИЙН АЛБАНЫ ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨР”-ИЙГ УГТАН “ӨРГӨӨ ЦАГААН ГЭР” БЭЛЭГЛЭЛЭЭ

Ахлагчийн алба нь 1930-аад оны үед нийт цэргийн дунд суртал ухуулга сайтар хийж, цэргийн албанд үлдэх хүсэлтэй хүмүүсийг бага мэргэжилтнээр улирсан цэргийн алба хаагч болгон ажиллуулдаг байсан. Ардын сайд нарын зөвлөлийн 1942 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор Монгол ардын хувьсгалт цэргийн ба Дотоод явдлын яамны харьяа хязгаарын цэргийн жинхэнэ жагсаалын дарга[…..]

“ШУДАРГА ЁСНЫ КЛУБ” БАЙГУУЛАХ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Их сургуулийн сонсогч, оюутан, залуусын шударга байдлын түвшинг нэмэгдүүлэх, сургуулийн орчинд шударга ёсны үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, шударга байх соёлыг түгээх зорилгоор ҮБХИС-ийн сонсогч, оюутнуудыг түшиглэн “Шударга ёсны клуб” байгуулах нээлтийн арга хэмжээг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран 2023 оны 10 сарын 27-ны өдрийн 16:30-17:30 цагт тус сургуулийн “Соёлын төв”-д зохион[…..]

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР БАТЛАН ХАМГААЛАХЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭНД АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллаж салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, төлөвлөгөөтэй танилцлаа. Мөн тус хүрээлэнгийн алба хаагчидтай уулзаж, Засгийн газрын үйл ажиллагаа болон батлан хамгаалахын бодлого зорилтын талаар мэдээлэл өгөв. Түүнчлэн “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого,[…..]