ҮБХИС-ИЙН ГАДААД ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ТӨВ “ГАДААД ХЭЛ СУРАХЫН АЧ ХОЛБОГДОЛ” СЭДЭВТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ҮБХИС-ийн ГХСТөв нь Батлан хамгаалах яамны захиалгат гадаад хэлний  “дунд шат”-ны дамжаа эхэлж байгаатай холбогдуулан суралцагчдад цаг хугацаагаа үр бүтээлтэй, өгөөжтэй өнгөрүүлэх, явцаа төлөвлөх, цаашид суралцах зорилго, чиглэлээ баримжаалах сэдэл болгох зорилгоор тус арга хэмжээг “Сүбэдэй” танхимд зохион байгууллаа. Үйл ажиллагааны эхэнд Бүгд Найрамдах Энэтхэг улсаас ирсэн зочин багш, хошууч Дипак Бирнхамд талархал, дурсгалын зүйл […]

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САНГИЙН ЗАХИРАЛ БАТЛАН ХАМГААЛАХЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

БШУЯ-ны ШУТС-ийн захирал, доктор (Ph.D.) Д.Одгэрэл 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Уг арга хэмжээний үеэр ШУТС-ийн захирал Д.Одгэрэл БХЭШХ-ийн танилцуулга сонсож, судалгаа хөгжүүлэлтийн ажлын бүтээлийн үзэсгэлэн, ҮБХИС-ийн музей, буудлагын сургуулилтын байртай танилцан, эрдэмтэн, судлаачидтай уулзаж санал бодлоо солилцлоо. “Аюулгүй байдал, батлан хамгаалах судлал,[…..]

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн Багшийн хөгжил, цахим сургалтын төв хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа

Багшийн хөгжлийг дэмжих ажлын хүрээнд Багшийн хөгжил, цахим сургалтын төв, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран нийт багш судлаачид болон магистрант, докторант багш, албан хаагчдын судалгааны чадамжийг дээшлүүлэх, арга зүй, туршлага, сургамжийг хуваалцах зорилгоор зохион байгуулсан илтгэл, хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө. Тус арга хэмжээг нээн Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн дарга Доктор (Ph.D) Г.Нандинцэцэг хэлэлцүүлгийн[…..]

ОНОЛ, ПРАКТИКИЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ҮБХИС-ийн Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв БХЯ, ЗХЖШ-тай хамтран “Зэвсэгт хүчний ахлагч бэлтгэх сургалтын байгууллага-өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний онол, практикийн хурлыг зохион байгууллаа. Уг эрдэм шинжилгээний хурлыг нээж ҮБХИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал доктор (Sc.D), профессор хурандаа Б.Өлзийхуяг хэлсэн үгэндээ өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлын зорилго нь ахлагч бэлтгэх сургалтын[…..]