CDIO стандарт, арга зүйн ахисан түвшний сургалт өндөрлөлөө

БШУЯ-аас баримталж буй Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд “Үр дүнд суурилсан боловсрол” – “CDIO стандарт, арга зүйн ахисан түвшний сургалт”-ыг Багшийн хөгжлийн төв өнгөрсөн сарын 22-ны өдрөөс энэ сарын 1-ний өдрүүдэд профессор багш нарт зориулан зохион байгуулав. Сургалтад CDIO стандарт, арга зүйн анхан шатны сургалтад хамрагдсан ҮБХИС-ийн харьяаллын академи, дээд сургууль, коллеж, төв, тэнхимийг төлөөлж, 23 багш оролцсон юм. Сургалтаар CDIO стандарт, арга зүйн хүрээнд ирээдүйн төгсөгчийн зураглал гаргаж, салбар дундын төсөл боловсруулах аргачлалд суралцаж, сургалтын онцлогт тохирсон орчныг загварчлаж, хөтөлбөрт сайжруулалт хийх арга зүйд суралцахын зэрэгцээ Microsoft teams программ, Mentimeter, Padlet апплейкшнуудыг ашиглаж багшлах арга зүйдээ нэвтрүүлэх боломжийг олгосон ач холбогдолтой сургалт болж өндөрлөлөө. Сургалтад идэвхтэй оролцсон нийт профессор багш нартаа амжилт хүсье. Хамтран зохион байгуулсан ҮБХИС-ийн CDIO ажлын хэсгийн багш нартаа баярлалаа. Та бүхэнд сургалт, судалгааны амжилт хүсье.

ҮБХИС-ИЙН БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ