DEEP ТӨСЛИЙН “БАГШИЙН ХӨГЖИЛ, ЗААХ АРГА ЗҮЙГ САЙЖРУУЛАХ” ЦАХИМ СУРГАЛТУУД ҮРГЭЛЖИЛСЭЭР

ҮБХИС-д Батлан хамгаалах боловсролыг хөгжүүлэх хөтөлбөрийн 2 дахь шатны төслийг өнгөрсөн оны 12 дугаар сараас албан ёсоор эхлүүсэн бөгөөд 2021 оны 3 дугаар сард эхний шатны сургалтууд цахимаар 4 удаа зохион байгуулагдлаа.

Тус сургалтад 12 багш амжилттай оролцож гэрчилгээ гардаж авснаас гадна НАТО-гийн цэргийн сургуулиуд болон Энхийн төлөө түншлэл консерциумын мэдээллийн технологийн бааз, и-сургалтын орчин үеийн хэрэглэгдэхүүн, түүнийг ашиглах боломжтой дэвшилтэт программ болох /Big Blue Button-АPP, FLATFORM/-ыг үнэгүй ашиглах эрхтэй болсноороо онцлог байлаа.

Цаашид шинээр хэрэгжүүлж буй ”H5P Micro learning’’ сургалт 05 дугаар сарын 06-наас 16-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд тус сургуулиас 8 багш оролцоно. Энэ сургалтад хамрагдсанаар интерактив танилцуулга /interactive presentation/, интерактив видео, асуулт хариулт, бие даан суралцах хувилбарууд, хосолсон сургалтын хэлбэрийг бий болгох, H5P интерактив агуулгыг боловсруулж, хөгжүүлэх, бичил сургалтын аргыг ашиглах арга зүйг тодорхойлох, H5P-ийн давуу талууд, тэдгээрийн сургалтын менежмент, харилцан хамаарлыг таних зэрэг чадваруудыг эзэмших юм.

СУРГАЛТЫН ХЭЛТЭС