Тогооч, сав угаагч ажилд авна.
Ерөнхий зүйл: Сонсогч, хугацаат цэргийн алба хаагчдын хоолонд орж байгаа хүнсний бүтээгдэхүүнд анхан шатны боловсруулалт хийх чиг үүргийн хүрээнд ажиллана.
Ажлын хамрах хүрээ:
- Тогооч нь өдрийн хоолонд хүнсний материалыг хүлээн авч, хоолыг орц, нормын дагуу чанартай, халуун хоол, цайгаар үйлчлэх,
- Сав угаагч нь халуун ус болон 3 дамжлага устай саванд угаах цэвэрлэгээг хийж хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж цэвэр орчинг бүрдүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Бүрэн дунд ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй.
Мэргэжил: Тогооч
Мэргэшил: Тухайн албан тушаалын чиг үүрэгт нийцсэн сургалтуудад суралцсан байх.
Туршлага: Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх
Ур чадвар: Хариуцсан ажлаа чанартай хийх, багаар ажиллах.
Оролцогчдод шаардагдах баримт бичиг
- Биеийн байцаалт /ТАХ-ийн маягт/
- Хувь хүний намтар
- Боловсролын зэргийг гэрчилсэн баримт /диплом/
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар
- Өмнөх буюу одоогийн ажлын газрын тодорхойлолт, мэргэжлийн ур чадвар, туршлагыг нотлох мэдээлэл, баримт.
Материал хүлээн авах хаяг: ҮБХИС-ийн Захиргааны удирдлагын хэлтэс
Лавлах утас: 70150176
Үндэсний батлан хамгаалахын их сургууль