ТАНЫГ ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА

ҮБХИС-ийн Гадаад хэлний сургалтын төвд англи хэлний багш, Санхүүгийн хэлтэст тооцооны нягтлан бодогч, Ар талын хэлтэст сантехникийн слесарь, Хүнсний хангалтын салаанд тогооч, сав угаагч, Эрүүл мэндийн төвд асрагч, ариутгагч, автоклавчин, үйлчлэгч зэрэг ажлын байранд таныг урьж байна.

Тавигдах шаардлага:

Мэргэжил: Мэргэжлийн /шаардлагатай албан тушаалтнуудад хамаарна/

Мэргэшил: Тухайн албан тушаалын чиг үүрэгт нийцсэн сургалтуудад суралцсан байх.

Туршлага: Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх

Ур чадвар: Хариуцсан ажлаа чанартай хийх, цаг баримтлах, багаар ажиллах.

 

Бүрдүүлэх материал:

  • Биеийн байцаалт /ТАХ-ийн маягт/
  • Хувь хүний намтар
  • Боловсролын зэргийг гэрчилсэн баримт /E-Mongolia/
  • Иргэний үнэмлэхний хуулбар /E-Mongolia/
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар /E-Mongolia/
  • Өмнөх буюу одоогийн ажлын газрын тодорхойлолт, мэргэжлийн ур чадвар, туршлагыг нотлох мэдээлэл, баримт.

Материал хүлээн авах хаяг: ҮБХИС-ийн Захиргааны удирдлагын хэлтэс

Хугацаа: 2025.04.01-2025.04.20

Лавлах утас: 70150176

 

Үндэсний батлан хамгаалахын их сургууль