АРДЫН БАГШ Г.МЯГМАРЖАВ ХААИС-ИЙН ХҮНДЭТ ПРОФЕССОР БОЛЛОО

Монгол Улсын хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, дээд боловсролын салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж ҮБХИС-ийн “Оюутан цэрэг” хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч, Ардын багш, Монгол улсын гавьяат багш, доктор (Sc.D), профессор Г.Мягмаржавт ХААИС-ийн хүндэт профессорийн диплом тус их сургуулийн захирал, профессор Т.Хэрүүга гардуулан өглөө. Эрхэм хүндэт Танд ҮБХИС, БХЭШХ-ийн удирдлага, эрдмийн хамт олон халуун баярыг хүргэж, ажлын өндөр амжилт, амьдралын сайхан бүхнийг хүсэн ерөөе