“АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, БАРИМТ БИЧГИЙН СТАНДАРТ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ҮБХИС-ийн Мэдээллийн аюулгүй байдал, нууцын тасгийн Архивч, сан хөмрөгийн мэргэжилтэн Д.Амарбаясгалан “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль”-ийг сурталчлах арга хэмжээг харьяаллын сургуулиуд, хэлтэс, бүтцийн нэгжийн бичиг хэрэг, хэрэг хөтлөгч нарт зохион байгууллаа. Сургалтыг Архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт, Байгууллагын архивын нийтлэг журам, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Хүний нөөцийн журмыг хэсэгчилж, нээлттэй хэлэлцүүлэг хэлбэрээр явуулсан юм.

Сургалтад оролцогчдод Захиргаа удирдлагын Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, хошууч Э.Батгэрэл, МАБНТ-ийн даргын үүргийг хавсран гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Энх-Амгалан, Батлан хамгаалахын удирдлагын академийн Нууцын баримт бичиг, хэрэг хөтлөгч, ахлах ахлагч Н.Наранчимэг нар Төрийн болон албаны тухай нууцын тухай хууль, Баримт бичгийн стандарт, Хүний нөөцийн журмын танилцуулга, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар мэдээлэл өглөө.Цаашид бүтцийн нэгж, харьяаллын сургуулиудын бие бүрэлдэхүүнд албан хэрэг хөтлөлтийн стандартыг сурталчлах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар ажиллаж байна.

ЗАХИРГАА УДИРДЛАГЫН ХЭЛТЭС