Багш ажилчид ажлын байрандаа хэрхэн хөгжих, шинэ үеийнхэнтэй ажиллах арга барилд суралцлаа

Нийслэлийн тэргүүний ерөнхий боловсролын Тэмүүжин Өрлөг сургуулийн багш ажилчдад 2023.01.20-24 өдрүүдэд дараах сэдвээр сургалтууд зохион байгуулагдлаа.
• “Багшийн хувь хүний хөгжил” сэдвээр Оюуны хөрөнгө оруулалт академийн менежер Р.Шарав,
• “Багш мэргэжил сайхан” сэдвээр Ардын багш, гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Г.Мягмаржав
• “Шинэ үеийнхэнтэй ажиллах арга” сэдвээр Удирдлагын академийн багш доктор профессор Г.Жаргал
• “Unlock хандлага” сэдвээр Уул уурхайн дэд сайд асан, Unlock подкастыг үндэслэгч О.Батнайрамдал
Дээрх сургалтуудаар багш хүн, ажилчин албан хаагч нар ажлын байрандаа хөгжих боломжийг нээж шинэ үеийн хүүхдүүдтэй хэрхэн харилцах арга зүйд суралцан сурагчдыг зөв удирдан чиглүүлэх чадвар эзэмшихэд суралцсан үр өгөөжтэй сургалт боллоо.